Оросын 10 настай шатарчин Роман Шогжиев албан ёсоор олон улсын мастерын цол хүртсэн тухай ОХУ-ын Шатрын холбоо өөрийн Телеграм хуудсандаа мэдээллээ.
Олон улсын мастерын цол нь их мастерын цолын өмнөх шатны цол бөгөөд Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны зөвлөлийн шийдвэрээр Шогжиевт энэхүү цолыг олгожээ. Түүний энэ амжилтыг Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлэхээр хүсэлт илгээсэн байна.
Олон улсын мастерын цол авахын тулд Шогжиев 27 ба түүнээс дээш тоглоомын өрөгт гурван нормыг биелүүлж, FIDE-ийн чансаа 2400-аас дээш байх ёстой байв. Тэрээр өнгөрсөн 2024 оны 12-р сард Сербийн Белград хотод зохион байгуулагдсан “RadnickiChess IM” тэмцээнд 9 нас 10 сар 7 хоногтойдоо анхны нормоо биелүүлсэн байна. Энэ амжилтаараа тэрээр 2023 онд Аргентины Фаустино Оро-гийн тогтоосон дээд амжилтыг нэг сараар ахиулжээ. ikon.mn
Роман Шогжиев 2025 ондоо багтаан олон улсын мастерын цол хүртэх зорилго тавьж байснаа өмнө нь хуваалцаж байсан бөгөөд энэ зорилгоо амжилттай биелүүлжээ.