Дэлхийн хамгийн өндөр насалсан эмэгтэй Мария Браньяс Морера (117 нас)–гийн амьдралын хэв маягийг судалсан эрдэмтэд түүний урт наслалтын нууцыг нэгэн энгийн хүнсний хэрэглээнээс олжээ.
Тараг – урт наслалтын түлхүүр
Морера өдөр бүр гурван удаа чихэргүй, байгалийн Тараг хэрэглэдэг байсан. Түүний дуртай хүнс нь Каталоны La Fageda брэндийн пробиотик Тараг бөгөөд ашигтай бактериар баялаг байв. Эдгээр бактери нь бие дэх үрэвслийг бууруулахад тусалдаг гэж судлаачид үзжээ.
Доктор М. Эстеллерийн онцолсноор, зөвхөн Тарагаас гадна генетикийн онцлог ч нөлөөлсөн байна. Морера ашигтай бактерийг тогтвортой хадгалж чаддаг “таатай гентэй” байсан нь насжилтад том үүрэг гүйцэтгэсэн.
Судалгаагаар түүний биологийн нас бодит наснаасаа 23 жилээр залуу байсан нь хооллолт ба амьдралын хэв маягийн давуу талыг баталжээ.
Дундад тэнгисийн хооллолт ба идэвхтэй амьдрал
Морера мөн жимс, хүнсний ногоо, самар, үр, оливын тосоор баялаг, улаан мах болон боловсруулсан бүтээгдэхүүн бага хэрэглэдэг Дундад тэнгисийн хоолны дэглэмийг баримталж байсан.
Тэр өндөр настай ч өдөр бүр алхаж, гэдэсний эрүүл мэндээ дэмждэг байжээ. Энэ нь урт наслалтын гол хүчин зүйл гэж эрдэмтэд онцолж байна.
113 насандаа хүртэл тэрээр COVID-19 өвчнийг даван туулсан нь түүний биеийн асар их тэсвэртэй байдлыг харуулдаг.