102 аппликэйшнээр 72 цагийн дотор 12,824 зөрчил бүртгэгджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
102 аппликэйшнээр 72 цагийн дотор 12,824 зөрчлийн мэдээлэл иржээ

Цагдаагийн байгууллагаас иргэдийн илгээсэн зөрчлийн мэдээлэлд урамшуулал олгох журам хэрэгжиж эхэлснээс хойш 72 цаг өнгөрөөд байна. Энэ хугацаанд нийт 12,824 зөрчлийн тухай мэдээлэл 102 аппликэйшнээр дамжин бүртгэгджээ.

Иргэд зөрчлийг мэдээлэхдээ дараах шаардлагыг хангах ёстой:

  • Зөрчил гарсан орчныг тодорхой харуулсан зураг байхаас гадна
  • Тээврийн хэрэгслийн улсын дугаар тод харагдах байх шаардлагатай.

Хэрэв нэг зөрчлийг олон хүн давхардуулан мэдээлбэл систем автоматаар давхардсан мэдээллийг хүлээн авахгүйгээр буцаах аж.

Мэдээлэл баталгаажсаны дараа урамшууллыг НӨАТ-ын буцаан олголттой адил гурван сар тутамд иргэдэд олгоно. Иргэдийн илгээсэн зураг, мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төв (ЗХУТ) хянаж бүртгээд, дараа нь Тээврийн цагдаагийн албаны эрх бүхий ажилтнуудад шилжүүлдэг байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй