12 настай хүү сураггүй алга болж, эрэн хайж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
12 настай хүү сураггүй алга болж, эрэн хайж байна

2025 оны наймдугаар сарын 8-ны байдлаар цагдаагийн байгууллагаас Б.Төрболд хэмээх 12 настай хүүг сураггүй алга болсон хэмээн мэдээлж, эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Хүүгийн талаарх мэдээллээр бол түүнийг хамгийн сүүлд 155 см өндөр, цэнхэр өнгийн цамц, ногоон шорт, хар өнгийн пүүзтэй явж байхыг харсан байна. Түүнийг олж харсан, эсвэл хаана байж болзошгүй талаар үнэн бодит мэдээлэлтэй иргэдийг Цагдаагийн байгууллагын 94070806, 94945412 дугаарын утсаар яаралтай холбогдож мэдэгдэхийг хүсч байна.

Хүүгийн аюулгүй байдалд эрсдэл үүсэхээс сэргийлэхийн тулд иргэд сонор сэрэмжтэй байж, мэдээлэл өгөхөөс татгалзахгүй байхыг уриалж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment