13-ны Баасан гараг: Аймшигт түүх үү, эсвэл ердийн нэг давхцал уу?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
13-ны Баасан гараг үнэхээр муу өдөр үү

Өнөөдөр 2026 оны 2 дугаар сарын 13-ны Баасан гараг тохиож байна. Хүмүүс энэ өдрийг “муу” гэж үзэн гадуур гарахаас айж, бизнес, аялал, шопинг хийхээс татгалздаг бөгөөд үүнээс үүдэн хүн төрөлхтөнд 800 сая долларын хохирол учирдаг гэх тооцоо бий. Энэхүү өдрөөс айх эмгэгийг “трискайдекафоби” гэж нэрлэдэг.

Түүх сөхвөл, 13-ны Баасан гарагт тохиосон хэд хэдэн томоохон эмгэнэлт явдлууд байдаг:

  • Байгалийн гамшиг ба осол: 1970 оны 11-р сарын 13-нд Бангладешт “Bhola” хар салхи дайрч, 500 мянган хүн амь үрэгдсэн. Мөн 1939 оны 1-р сарын 13-нд Австралид “Хар Баасан гараг”-ийн түймэр гарч, 71 хүн амиа алджээ. 2012 онд Италийн эрэгт “Costa Concordia” хөлөг онгоц живж, 32 хүн нас барсан түүхтэй.
  • Дайн ба халдлага: Дэлхийн II дайны үеэр буюу 1940 оны 9-р сарын 13-нд Германы онгоц Букингемийн ордонд таван бөмбөг хаяж, ордон нурсан байна.
  • Агаарын тээврийн осол: 1972 оны 10-р сарын 13-нд Уругвайн онгоц Андын нуруунд осолдсоноос гадна Оросын “Аэрофлот-217” онгоц газардахдаа осолдож, 174 хүн амиа алджээ.
  • Технологийн саатал: 1989 оны 1-р сарын 13-нд Их Британийн бараг бүх компьютер вируст өртөж байв.

Гэсэн хэдий ч энэ өдөр дэлхий дахинд сайн үйл явдлууд ч цөөнгүй болж байжээ:

  • Шинжлэх ухаан ба түүх: 1923 оны 7-р сарын 13-нд Монголын говиос анх удаа үлэг гүрвэлийн өндөг олдсон. Мөн 2009 оны 11-р сарын 13-нд НАСА саран дээр ус олдсон тухай зарлажээ.
  • Нийгэм ба соёл: 1967 онд АНУ-д ажилд авахдаа хүйсээр ялгаварлахыг хориглосон хууль батлагдсан. Соёлын ертөнцөд 1923 онд Холливуд “төрсөн” бол 1985 онд алдарт “Super Mario Bros.” тоглоом анх гарч байв.

Иймд 13-ны Баасан гараг нь нэг талдаа эмгэнэлт явдлуудаар дүүрэн мэт харагдавч, нөгөө талдаа хүн төрөлхтний түүхэнд чухал нээлт, эерэг өөрчлөлтүүдийг авчирсан ердийн нэгэн өдөр юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй