14 хоногийн дотор 97 иргэн угаартаж, дөрвөн хүн амиа алджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
14 хоногт 97 иргэн угаартаж, 4 хүн нас баржээ

Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлснээр 2025 оны аравдугаар сарын 14-нөөс 27-ны хооронд угаарын хийн хордлого нийт 97 иргэнд бүртгэгдэж, дөрвөн хүн нас барсан байна. Урьдчилсан дүгнэлтээр нас барагсдын бүгд гэрийн нөхцөлд угаартаж амь алдсан байж болзошгүй ажээ.

Хордлогын тохиолдол, байршлаар нь

Сүүлийн хоёр долоо хоногийн дотор угаарын хийн хордлого дараах дүүргүүдэд бүртгэгджээ:

  • Сонгинохайрхан дүүрэг — 61 тохиолдол
  • Баянзүрх дүүрэг — 14
  • Чингэлтэй дүүрэг — 10
  • Сүхбаатар дүүрэг — 9
  • Хан-Уул дүүрэг — 2
  • Налайх дүүрэг — 2
  • Дархан-Уул, Дундговь аймаг — нийт 3 тохиолдол

Иргэдийн биеийн байдлын ангилал

  • Хүндэвтэр — 32 хүн
  • Дунд зэргийн — 36 хүн
  • Хөнгөн — 25 хүн
  • Хүнд — 3 хүн
  • Нас барсан — 4 хүн

Мэргэжлийн байгууллагууд иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг өгч байна. Хур тунадастай, салхигүй өдрүүдэд яндангаа авч хураахгүй байх, өрхөө битүү бүтээхээс зайлсхийх, галлагааны үед өрөөг тогтмол агааржуулж, угаар мэдрэгчийг ажиллуулах нь хамгаалалтын чухал арга хэмжээ юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй