Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2025 онд хэрэгжүүлэх томоохон 10 ажлыг албан ёсоор танилцууллаа. Энэ нь зөвхөн харилцаа холбооны салбар гэлтгүй, улсын хэмжээнд дижитал шилжилтийг хурдасгах, төрийн үйлчилгээ, бизнес, нийгмийн бүхий л салбарт суурь өөрчлөлт хийх зорилготой томоохон алхам болно гэж салбарынхан үзэж байна.
- 5G сүлжээ нэвтрүүлнэ
2025 он гэхэд Монгол Улс 5G сүлжээг хэрэглээнд нэвтрүүлж, харилцаа холбооноос гадна аж үйлдвэр, эрүүл мэнд, нийгмийн бүхий л салбарт дэвшил авчирна. - Төрийн үйлчилгээнд AI агент нэвтрүүлнэ
Төрийн үйлчилгээг илүү хурдан, хялбар болгохын тулд хиймэл оюун ухаанд суурилсан AI агент нэвтрүүлэхээр ажиллана. - Алслагдсан 100 цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ оруулна
Хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор алслагдсан бүс нутгуудад хөдөлгөөнт холбооны сүлжээг өргөжүүлж, 100 шинэ цэгт холболт хийнэ. - Төрийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, их өгөгдлийг эргэлтэд оруулна
Нээлттэй өгөгдлийн бодлогыг хэрэгжүүлж, төрийн мэдээлэлд суурилсан их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулна. - Үндэсний блокчэйн технологийг хөгжүүлнэ
Үндэсний блокчэйн платформыг хөгжүүлж, цахим гарын үсэг, цахим гэрээ зэрэг олон төрлийн үйлчилгээнд ашиглана. - Сум бүрд интернэтийн хурдыг 10 дахин нэмэгдүүлнэ
“Дижитал аймаг-Дижитал хот” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж, сум бүрд интернэтийн хурдыг 10 дахин нэмэгдүүлнэ. - Дрон операторын сургалт, туршилтын төвийг өргөжүүлнэ
Дрон технологийг хөгжүүлэх зорилгоор оператор бэлтгэх сургалтын төв, нислэгийн туршилтын бүсийг өргөжүүлнэ. - Цагийн баталгаажуулалтын систем нэвтрүүлнэ
Тоон гарын үсгийн хэрэглээг 100 хувь болгох зорилгоор цагийн баталгаажуулалтын системийг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөх шатанд хүргэнэ. - Кибер аюулгүй байдлын чадавхыг сайжруулна
Монгол Улс кибер аюулгүй байдлын олон улсын үнэлгээгээр “дэвшиж буй” түвшинд хүрэх зорилт тавьж байна. - Инновац, өндөр технологийн үндэсний хөрөнгө оруулалтын сан байгуулна
Инновац, гарааны бизнес, өндөр технологийг дэмжих зорилгоор үндэсний хөрөнгө оруулалтын сан байгуулах юм.
Эдгээр ажлууд нь Монгол Улсыг Ази тивийн дижитал төв орнуудын нэг болоход чухал түлхэц өгнө гэж албаны эх сурвалжууд онцолж байна.