Table of Contents
Шинэ сар эхэлж буйтай холбогдуулан одон орон судлалын үндсэн дээр гаргасан арванхоёрдугаар сарын зурхайг танд хүргэж байна. Энэ сар таны амьдралд шинэ эрч хүч, шийдвэр гаргах чухал боломжуудыг авчирна.
♈ Хонь
Та энэ сарыг сониуч, эрэл хайгуулч байдлаар өнгөрүүлэх төлөвтэй байна. Өөрийнхөө тав тухтай бүсээс гарч, амьдралын амтыг мэдрэх, шинэ туршлага хуримтлуулах нь чухал юм. Мөн ирээдүйнхээ талаар нухацтай бодож, чухал яриа хэлэлцээр өрнүүлэн, томоохон шийдвэр гаргах шаардлага тулгарна.
Сарын эхэн үеэр таны амьдрал нэлээн адал явдалтай байж магадгүй бөгөөд оюун санаанд тань маш олон шинэ санаа эргэлдэж, урьд өмнөхөөсөө олон хүнтэй харилцана. Өмнө нь хойшлуулж байсан чухал ажилдаа ханцуй шамлан орох, эсвэл шинэ гэрээнд гарын үсэг зурах бололтой. Аливаа зүйлд өөрийгөө хэт хүчилгүйгээр, бие махбодийнхоо дохиог сонсож, шаардлагатай бол амрах хэрэгтэй бөгөөд үүний тулд заримдаа «үгүй» гэж хэлэх шаардлага гарна. Сарын дунд үеэр таны сэтгэл сэргэж, аялал төлөвлөмөөр санагдах бэйна. Хэдийгээр эвгүй санагдаж болох ч, бодож санаж байгаагаа тодорхой илэрхийлж, бусдад өөрийн хүлээлтээ ойлгуулах нь зайлшгүй чухал.
♉ Үхэр
Шинэ сар танд дотоод ертөнц рүүгээ гүнзгий өнгийх, өөрийгөө танин мэдэх боломжийг олгож байна. Итгэлцэл, хариуцлага, дотносолын асуудал таны анхаарлыг хамгийн ихээр татах болно. Хэрэв та зарим хүнтэй эрүүл бус, тэнцвэргүй харилцаатай байдаг бол үүнийгээ засах, эсвэл таслах шаардлага гарч магадгүй.
Үүний зэрэгцээ та санхүүгийн асуудалдаа төвлөрөх бөгөөд өр зээл, хамтын хөрөнгөтэй холбоотой асуудлаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, чухал шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Зарим гэрээ гэнэт дуусах, эсвэл шинэ боломж нээгдэх гэх мэт огцом үйл явдлууд тохиолдсоор байх болно. Ерөнхийдөө та санхүүгийн зарцуулалтдаа хяналт тавьж, цаг зав, эрч хүчээ хэнд, юунд зарцуулж байгаагаа анзаарах цаг иржээ. Юм бүхэн таны хүссэнээр болохгүй байх магадлалтай тул «үгүй» гэсэн хариулт сонсоход бэлтгэлтэй байгаарай. Найз нөхдийн хүрээлэлдээ шинэ хязгаар тогтоох шаардлага гарч болзошгүй.
♊ Ихэр
Хамтын ажиллагаа энэ сард таныг хамгийн ихээр цэнэглэж, идэвхжүүлэх болно. Ирэх жилийнхээ эхлэлийн товчийг үндсэндээ энэ сард л дарах тул дараагийн алхамаа хийх, гэрээнд гарын үсэг зурах, эрч хүч өгдөг харилцаандаа хөрөнгө оруулахад тохиромжтой цаг үе. Хүмүүс тантай хамтран ажиллахыг хүсч, олон шинэ боломжууд нээгдэнэ.
Сарын явцад ойр дотны, хайртай хүнтэйгээ үл ойлголцон маргалдаж магадгүй. Таныг үнэлэхгүй байгаа мэт санагдаж, өөрийнхөө хил хязгаарыг сануулан, эрхээ хамгаалах шаардлага гарна. Гэхдээ эцсийн эцэст хэн хэндээ зөөлөн хандах нь чухал. Учир нь бүгд л хүнд цаг үеийг давж, цухалдаж яваа. Мөн санхүүгийн зарим төлөвлөлтөө буруу хийснээ ойлгох тул эдийн засгаа тогтворжуулах шинэ арга зам хайх хэрэгтэй. Ганц бие хүмүүс огт төлөвлөөгүй байтал ирээдүйтэй хэн нэгэнтэй танилцах магадлал өндөр байна.
♋ Мэлхий
Та өдөр тутмын амьдралынхаа тэнцвэрийг олохыг хичээж, илүү завгүй, илүү олон ажил амжуулах ёстой мэт санагдан дарамттай байгаа бололтой. Заримдаа та өөрийгөө нэг биш нэлээд хэд хувилаад тавьчихмаар санагддаг байх. Гэсэн хэдий ч, өөртөө хил хязгаар тогтоох, эрч хүчээ хадгалж үлдэх, ирээдүйн амжилтад хөтлөх шинэ дадал зуршлуудыг өөртөө суулгах нөөц бололцоо танд бүрэн бий.
Хэрэв өөрчлөхийг хүсдэг дадал зуршил байсан бол яг одоо л эхлэх хэрэгтэй. Дотоод хүнтэйгээ ажиллаж, юуг орхих, юунд шинэ орон зай олгох вэ гэдгээ эргэцүүлэх цаг. Ажил хэрэгтэй холбоотой яриа хэлэлцээ хурц өрнүүн болж, гэнэт гарч ирсэн үүрэг хариуцлага таны анхаарлыг эрхгүй татна. Хайртай хүмүүстэйгээ сав л хийвэл маргалдах магадлалтай ч энэ нь асуудлаа шийдвэрлэх, харилцаагаа эрүүл байлгахад тустай байж болох юм.
♌ Арслан
Энэ бол таны зугаацаж, сэтгэлээ сэргээх цаг үе иржээ. Ирэх долоо хоногуудад таныг догдлуулдаг, баяр баясгалан өгдөг тэр л зүйлсэд бүх анхаарлаа хандуулаарай. Таны хэлсэн үг, хийсэн үйлдэл олны анхаарлыг амархан татах бөгөөд үүнээс улбаалаад шинэ, сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй.
Томоохон зорилго тань биелж, бусдаас дэмжлэг авах боломж гарна. Ажил хэргийн тал дээр хэт түргэн үр дүн хүсэх хэрэггүй, хамгийн чанартай зүйлийг бий болгоход цаг хугацаа шаардагдана. Романтик харилцаа тань бага зэрэг хөрсөн мэт санагдах тул та өөрийн сонирхолдоо цаг гаргаж, хил хязгаар тогтоохыг оролдоно. Гэхдээ одоо байгаа харилцаагаа илүү сонирхолтой болгож, бүтээлч байдлаар өөрийгөө илэрхийлэх нь зөв алхам болно. Хэт олон зүйлийг нэг дор амжуулах гэсээр дархлаанд тань сөргөөр нөлөөлж болзошгүй. Сэтгэл гонсойж, ганцаардах мэдрэмж төрөх ч энэ бүхэн түр зуурынх гэдгийг санаарай.
♍ Охин
Энэ сард та хувийн орон зай, тайван байдлаа хамгаалахад илүү их анхаарал хандуулна. Мөн гэр орноо тав тухтай болгох, засч сайжруулах, эсвэл амьдрах байршлаа өөрчлөх талаар бодоход тохиромжтой цаг. Ажлаа солих, томоохон гэрээ хэлэлцээг дуусгах, удаан хугацааны зорилгодоо хүрэх зэргээр карьертай холбоотой чухал өөрчлөлтүүд гарч, амьдралынхаа цаашдын чиглэлийг дахин нэг тодорхойлох үе тань иржээ.
Хайртай хүнтэйгээ маргалдаж, бага зэрэг сэтгэлийн дарамт мэдэрч магадгүй. Зарим хүмүүс таны өнгөрсөн үетэй зууралдаад салахгүй байх тул бусдын хүлээлтэд нийцүүлж бус, өөрийн хүсэл сонирхлоор л амьдрахыг хичээгээрэй. Гэр бүл, ах дүүс, эсвэл амьдрах орчны талаар чухал мэдээ дуулдана. Найз нөхдөө урих, гэрийнхэнтэйгээ тухтай суух зэргээр гэртээ илүү их цаг өнгөрүүлбэл таатай байна.
♎ Жинлүүр
Та энэ сард амсхийх завгүй, ажил төрөл ихтэй байх нь. Улам л нийгмийн идэвхтэй байж, бусадтай ойр дотно байх шаардлага үүснэ. Үүний зэрэгцээ өдрийн тэмдэглэл бичих, шинэ зүйл сурах зэргээр өөртэйгөө тулж ажиллахаа ч бүү мартаарай.
Дараагийн алхамаа тодорхойлох нэгэн чухал шийдвэр гаргаж магадгүй бөгөөд энэ шийдвэр таны амьдралын оргил мөчүүдийн нэг байх болно. Яриа хэлэлцээ бүхэн тийм гэсэн хариултаар дуусахгүй тул «үгүй» гэсэн хариулт сонсохдоо бэлтгэлтэй байгаарай. Гэнэт гарч ирэх саад бэрхшээлүүдээс болж таны тэвчээр алдарч магадгүй. Түүнчлэн гэр бүлийн орчинд ч бага зэрэг хурцадмал байдал үүсч болох ч үүнийг удаан үргэлжилсэн үл ойлголцлыг таслан зогсоох боломж болгон ашиглаарай. Хэт олон үүрэг хариуцлага таны нуруун дээр ирсэн мэт санагдаж, бие сэтгэлийн аль аль нь ядарч туйлдвал тусламж хүсэхээс бүү зовж, өөртөө хэт өндөр шаардлага бүү тавиарай.
♏ Хилэнц
Та энэ сард өөрийн сайн сайхан байдлаа нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Ажилдаа төвлөрөхийн зэрэгцээ өөрийн үнэ цэнээ хамгаалж, цалин хөлсөө нэмүүлэх талаар ярилцах нь зөв. Мөн төсвөө эргэн харж, санхүүгийн зорилгоо шинээр тодорхойл.
Гэр бүлийн гишүүнтэйгээ мөнгө санхүүтэй холбоотой чухал яриа өрнүүлнэ. Сарын дунд үеэс санхүүгийн ойлгомжгүй байдал харьцангуй багасч эхэлнэ. Албан тушаал ахих, ажлаа солих гэх мэт чухал шийдвэр гаргаж магадгүй. Сэтгэл санааны хувьд бусадтай өөрийгөө харьцуулж, өөртөө итгэх итгэл буурах мэдрэмж төрж болох тул үүнээс зайлсхийгээрэй. Амьдралд аз авчрах сайхан мэдээ сонсоно. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар сайн байх бөгөөд энэ үеийг ашиглаад шинэ төсөл, ажлаа танилцуулбал амжилт олно. Мөн шинэ хэл сурах, цахим сургалтад хамрагдахад тохиромжтой.
♐ Нум
Энэ сард хорвоо ертөнц танд өөрийгөө бүхнээс түрүүнд тавих зөвшөөрлийг олгож байна. Ирэх жилийнхээ эхлэлийн цэгийг энэ сард тавьж, өөрийнхөө жинхэнэ хувилбарыг олохыг хичээ. Шинэ зорилго тавьмаар, эсвэл гадна төрх, хэв маягаа өөрчилмөөр байсан бол яг одоо зориглох цаг.
Ганц бие хүмүүс ирээдүйтэй хэн нэгэнтэй танилцаж магадгүй. Харин хуучин хосууд харилцаандаа шинэ дүрэм тогтоож, өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэй болно. Хамгийн ойр дотны хүмүүс тань таныг ойлгохгүй байгаа мэт санагдаж цухалдах үе гарч болзошгүй тул энэ үед өөрийгөө нэн тэргүүнд тавьж, мөрөөдлөө хамгаалаарай. Санхүүгийн хувьд өөрөө өөртөө хил хязгаар тогтоож, цэгцтэй, бодолтой байх нь зөв. Жижиг бизнес, төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Ажлын ачаалал нэмэгдэж, хамт ажиллагсадтайгаа үл ойлголцох магадлалтай. Та цаг хугацааны үнэ цэнийг илүү сайн ойлгож эхэлнэ.
♑ Матар
Олон зүйлийг зэрэг зэрэг зохицуулах гэсээр та ядарч туйлдсан бололтой тул энэ бол өөртөө төвлөрөх цаг юм. Та чимээгүй орчин, тайван байдлыг хүсч байна. Амьдралынхаа тодорхой мөчлөгүүдэд цэг тавьж, хуучин дадал зуршлаасаа салах, зарим үүрэг хариуцлага, харилцааг дуусгахад тохиромжтой үе. Энэ бүхэнд хэт их сэтгэл хөдлөл шаардагдах тул та өөртөө зөөлөн хандаарай.
Багахан өөрчлөлт нь томоохон зүйлийн эхлэл болно. Сэтгэлээр унах, гонсойх мэдрэмж тань удаан үргэлжлэхгүй гэдэгт итгэ. Өдөр тутмын ажлаа зохицуулахад хүндрэлтэй байгаа бол бусдаас тусламж хүсээрэй. Сарын дунд үеэс таны сэтгэл татам байдал нэмэгдэж, бусдын анхаарлыг татах тул энэ үеэр болзоонд явах юм уу шинэ хүмүүстэй танилцахад тохиромжтой. Үндсэндээ энэ бол таны сүүдрээс гарч, сарын сүүл үеийг хувийн зорилго, мөрөөдөлдөө төвлөрөхөд зарцуулах цаг.
♒ Хумх
Та илүү гүн гүнзгий, дотно харилцаа хүсч байгаа хэдий ч санаа зовох хэрэггүй. Энэ сард та олон шинэ хүнтэй танилцаж, өөртэйгөө ижил сонирхолтой бүлэгт нэгдэх боломжтой. Эргэн тойрныхоо хүмүүсээс дэмжлэг мэдэрч, санаа бодлоо бусадтай хуваалцана. Хамтран ажиллах, мөрөөдлөө биелүүлэх боломж ч гарна.
Хайр дурлалын харилцааны хувьд таны бусдыг татах чадвар хүчтэй байгаа ч хааяадаа хуучин цагаа дурсах үе гарна. Найз нөхөдтэйгөө харилцах харилцаандаа хил хязгаар тогтоох шаардлага гарч магадгүй. Хэт их ачаалал таныг ядраах тул бие болоод сэтгэл санааны эрүүл мэнддээ ялгалгүй анхаарал хандуулаарай. Нойргүйдлээс сэргийлж, тайван амарч, сул цагаа юунд ашиглах вэ гэдгээ ухаалгаар шийдээрэй. Өдөр тутмын дадал зуршил тань урт хугацааны амар амгалан байдалд тань сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг эргэн харах хэрэгтэй.
♓ Загас
Таны зорилгоо биелүүлэх аялал урагштай байна. Хүн бүхэн таны авьяас чадварыг үнэлэн магтаж, дэмжлэг үзүүлэх тул амжилтаа сэтгэл амар тэмдэглэж, амарч цэнгэх цаг иржээ. Жижиг том гэлтгүй, ахиц дэвшил бүхэн амжилт тул өмнө нь мөрөөдөж байсан бүхэндээ өнөөдөр та хүрчихсэн байгаагаа санаарай.
Амьдрах орчин, эсвэл карьертай холбоотой чухал шийдвэр гаргаж магадгүй. Үүний зэрэгцээ ямар хүмүүст цаг заваа зарцуулах вэ гэдгээ ч дахин нэг эргэцүүлэхэд гэмгүй. Эрх мэдэлтэй хүмүүстэй холбоотой үл ойлголцол үүсч болох бөгөөд хэрвээ таны амьдралд хэт их нөлөөлж, дарамт үзүүлж байгаа хэн нэгэн байдаг бол энэ эрүүл бус харилцааг таслах зогсоох цаг иржээ. Шинэ хүмүүс, шинэ зорилгод анхаарал хандуулаарай. Заримдаа өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандаж, эргэлзэх мэдрэмж төрж болзошгүй тул үнэт зүйлсээ ойлгож, итгэл үнэмшилээ алдахгүй байхыг зөвлөж байна.