2025 оны дэлхийн хамгийн үнэтэй автомашинууд: $10 саяас дээш үнэтэй шидээврүүд

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Mercedes W196

2025 онд дэлхийн хамгийн үнэтэй автомашины зах зээл ердийн шинэ загваруудаас илүүтэйгээр дуудлага худалдаагаар зарагдсан ховор ретро болон онцгой хувилбарууд дээр төвлөрлөө. Тэдгээр нь ихэвчлэн түүхэн ховор хүлгүүд байдаг ч энэ жил орчин үеийн загварууд ч үнээрээ гайхшруулж байна.

Medee.news болон Focus сайтуудын тодорхойлсноор 2025 оны 10 сая ам.доллароос давсан үнэтэй топ 10 автомашиныг танилцуулж байна.

1-р байр: Mercedes W196 – 54,000,000 доллар

Формула-1-ийн болид болох Mercedes W196 Strommlinienwagen бол 2025 оны үнэмлэхүй рекорд юм. Германд болсон RM Sotheby’s дуудлага худалдаагаар уг машиныг 54 сая доллароор заржээ. Дугуйгаа хаасан өвөрмөц их бие болон тухайн үедээ шинэлэгт тооцогдож байсан түлш шууд шахах систем бүхий 290 морины хүчтэй хөдөлгүүртэй. Ердөө 4 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд 1954 оны аварга Хуан-Мануэль Фанхио үүгээр Аргентины Гран-прид түрүүлж байжээ.

$10 саяас дээш үнэтэй шидээврүүд

2-р байр: Ferrari 250 LM – 36,300,000 доллар

Энэхүү Ferrari 250 LM купе нь 1965 оны алдарт “Ле-Ман 24 цаг” уралдаанд түрүүлсэн түүхтэй. Ердөө 32 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд брэндийн түүхэн дэх анхны цувралаар гарсан дунд хөдөлгүүртэй загвар юм. 320 морины хүчтэй V12 хөдөлгүүр нь 290 км/ц хурдлах боломжийг олгодог.

$10 саяас дээш үнэтэй шидээврүүд

3-р байр: Ferrari Daytona SP3 – 26,000,000 доллар

Шинэхэн Ferrari Daytona SP3 бол орчин үеийн хамгийн үнэтэй суперкар юм. Сайн үйлсийн дуудлага худалдаагаар уг загварыг 26 сая доллароор зарсан байна. Энэ бол өвөрмөц хоёр өнгөтэй, тусгай дотоод засалтай хамгийн сүүлчийн экземпляр юм. 840 морины хүчтэй V12 хөдөлгүүр нь 100 км/ц хурдыг ердөө 2.85 секундэд авдаг.

10 саяас дээш үнэтэй шидээврүүд

4-р байр: McLaren F1 – 25,317,500 доллар

Домогт McLaren F1 нь 90-ээд оны хамгийн хурдан машин бөгөөд өөрийн залгамж халаануудаас ч үнэтэй хэвээр байна. 1994 оны энэхүү хүлэг өмнө нь Брунейн султаны алдарт цуглуулгад байсан бөгөөд хожим нь бүрэн шинэчлэлт хийгджээ. Түүний дээд хурд 386 км/ц хүрдэг.

10 саяас дээш үнэтэй шидээврүүд

5-р байр: Ferrari 250 GT California Spider – 25,305,000 доллар

Нийт 56 ширхэг үйлдвэрлэгдсэн кабриолетуудаас ердөө хоёр нь л хөнгөн цагаан их бие, 280 морины хүчтэй V12 хөдөлгүүртэй байсны нэг нь энэ юм. Тийм ч учраас цуглуулагчдын дунд асар өндөр үнэ хүрдэг.

10 саяас дээш үнэтэй шидээврүүд

6-р байр: Gordon Murray S1 LM – 20,000,000 доллар

Домогт McLaren F1-ийг зохион бүтээгч Гордон Марригийн шинэ бүтээл. Жолооч нь яг л өвөг загвар шигээ голдоо суудаг бөгөөд дулаан тусгаарлах зорилгоор хөдөлгүүрийн хэсгийг нь цэвэр алтаар бүрсэн байна. Ердөө 5 ширхэг үйлдвэрлэгдсэн.

10 саяас дээш үнэтэй шидээврүүд

7-р байр: Ferrari F2001 – 18,170,000 доллар

Михаэль Шумахерын 2001 онд Монако болон Унгарын Гран-прид түрүүлж, дөрөв дэх аваргын титмээ хүртсэн чемпион болид юм. Уг машин одоо бүрэн засагдаж, уралдах боломжтой байгаа аж.

10 саяас дээш үнэтэй шидээврүүд

8-р байр: Ford GT40 – 13,205,000 доллар

1966 оны уг Ford GT40 бол тус брэндийн түүхэн дэх хамгийн үнэтэй машин юм. “Ле-Ман”-д Феррариг ялж байсан түүхтэй уг хүлэг 7 литрийн V8 хөдөлгүүртэй бөгөөд 330 км/ц хурдлах чадвартай.

10 саяас дээш үнэтэй шидээврүүд

9-р байр: McLaren MCL40A – 11,500,000 доллар

Ирээдүйн Ф-1-ийн болидыг Ойрх Дорнодод дуудлага худалдаагаар заржээ. Сонирхолтой нь шинэ эзэн нь уг машиныг нууцлалыг хадгалах үүднээс 2028 онд буюу уралдааны улирлууд дууссаны дараа л хүлээн авах юм.

10 саяас дээш үнэтэй шидээврүүд

10-р байр: Ferrari F40 LM – 11,005,000 доллар

Домогт Энцо Ферраригийн амьд ахуйдаа бүтээсэн сүүлчийн шидээвэр болох F40-ийн хөнгөрүүлсэн уралдааны хувилбар юм. Ердөө 19 ширхэг үйлдвэрлэгдсэн ба 368 км/ц хурдлах чадалтай.

10 саяас дээш үнэтэй шидээврүүд

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй