Монгол Улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн гарч, нийт мал сүргийн тоо 58.1 саяд хүрсэн таатай мэдээ байна. Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн онтой харьцуулахад малын тоо толгой 445.1 мянгаар буюу 0.8 хувиар өссөн болохыг статистикийн дүн харуулж байна.
Мал сүргийн төрлөөр авч үзвэл адуу, үхэр, тэмээ болон ямааны тоо толгой тодорхой хэмжээгээр өссөн бол хонин сүрэгт бага зэргийн бууралт ажиглагджээ. Тодруулбал, адуу 5.1 сая (9.5%), үхэр 5.4 сая (7.2%), тэмээ 501.3 мянга (4.3%)-аар тус тус өссөн байна. Харин ямааны тоо 1.1 хувиар нэмэгдэж 23.2 сая болсон бол хонин сүргийн тоо 2.6 хувиар буурч, 23.9 сая толгойд хүрчээ.
Мал аж ахуйн салбарт тэргүүлэгч бүс нутгуудыг Хөвсгөл аймаг 5.3 сая толгой малаар өнгөлж байна. Түүний араас Өвөрхангай аймаг 5.1 сая, Архангай аймаг 4.4 сая, Баянхонгор аймаг 4.2 сая, Төв аймаг 4.1 сая малаар тус тус удаалжээ. Эдгээр таван аймаг улсын нийт мал сүргийн нэлээдгүй хувийг бүрдүүлж, мал аж ахуйн гол цөм болж байна.
Нийт мал сүргийн бүтцийг хувиар илэрхийлбэл дараах байдалтай байна:
- Хонь: Нийт сүргийн 41.1 хувийг эзэлж, тэргүүлэх байр сууриа хадгалав.
- Ямаа: 39.9 хувийг эзэлж, хоёрдугаарт бичигдэж байна.
- Үхэр: Нийт сүргийн 9.4 хувийг бүрдүүлж байна.
- Адуу: Нийт сүргийн 8.8 хувийг эзэлж байна.
- Тэмээ: Сүргийн 0.9 хувийг эзэлж, хамгийн бага хувьтай байна.
1 comment
Малын тоо өссөн нь сайн ч бэлчээрийн асуудал ихэсч байгаа даа