2025 оны “Улаанбаатар марафон” тавдугаар сарын 24-нд зохион байгуулагдана

by Саруул Батболд
0 comments
Нийслэл хотод тавдугаар сарын 24-ний Бямба гараг автомашингүй өдөр байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ жил тавдугаар сарын 24-ний Бямба гарагт болно. Тус өдөр Нийслэлд автомашингүй өдөр зарлаж, хотын зарим гудамж, замыг түр хугацаанд хаана.

Бүртгэл эхэллээ

Марафонд оролцох хүсэлтэй иргэд, албан байгууллагууд, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудсаар болон Hipay аппликэйшн ашиглан онлайнаар бүртгүүлж, хураамж төлөх боломжтой. Бүртгэл өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

y552ng imported image x974

Гүйлтийн төрөл, хураамж:

  • 500 м / 800 м / 1.5 км (гэр бүл): 5,000₮ / хүний
  • 5 км: 10,000₮
  • 10 км: 50,000₮
  • 21 км: 70,000₮
  • 42 км: 90,000₮

Оролцогчдын дийлэнх нь 5 км-ийн ангиллыг сонгодог бөгөөд энэ төрөлд бүртгүүлсэн иргэд тавдугаар сарын 1-20-ны хооронд Нийслэлийн болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хэлтсээс энгэрийн дугаараа авах юм.

Энгэрийн дугаар ба хэрэглэл:

  • 10 км, 21 км, 42 км гүйлтийн оролцогчид: энгэрийн дугаар, чип, футболк
  • 1.5 км гүйлтийн оролцогчид: баталгаажуулалт, энгэрийн дугаар
  • 500 м, 800 м төрөл: бүртгэлийг Монголын тусгай олимпын хороо зохион байгуулна

Гүйлтийн үр дүн ба батламж:

Тэмцээнд оролцсон хүн бүр батламжаа цахимаар хэвлэн авах боломжтой бөгөөд 10, 21, 42 км гүйлтийн дүнг marathon.mn сайтад байршуулна.

Өнгөрсөн 2024 оны марафонд 30,000 гаруй гадаад, дотоодын хүн оролцсон бол энэ жил оролцогчдын тоо нэмэгдэх хүлээлттэй байна.

snuoe3 imported image x974

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment