Table of Contents
Алдартай аялал жуулчлалын хөтөч болох Fodor’s сэтгүүлийн шинжээчид 2026 онд жуулчдыг очихоос зайлсхийхийг зөвлөж буй “улаан” жагсаалтыг гаргажээ.
Medee.news-ийн мэдээлснээр, энэхүү жагсаалтад дэд бүтцийн доройтол болон нутгийн иргэдийн эсэргүүцэл зэрэг ноцтой асуудлууд тулгарч болзошгүй дэлхийн долоон байршил багтсан байна.
1. Момбаса, Кени
Цар тахлын дараа жуулчдын урсгал эрс нэмэгдсэн ч орон нутгийн дэд бүтэц үүнд бэлэн бус байна. Далайн эргүүд нь хогонд дарагдаж, замууд нь байнгын түгжрэлтэй байгаа тул мэргэжилтнүүд эхний ээлжинд энд очихоос татгалзахыг зөвлөв.
2. Антарктид
Өнгөрсөн улиралд тус тив 120,000 орчим жуулчин хүлээн авсан бөгөөд энэ тоо удахгүй хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Хүмүүсийн хэт их урсгал нь олон зуун жилийн мөсөн доор нуугдаж буй эмгэг төрүүлэгч бичил биетүүдийг тараах эрсдэлтэй гэж эрдэмтэд эмээж байна.
3. Канарын арлууд
Өнгөрсөн жил тус арлууд 18 сая жуулчин хүлээн авчээ. Жуулчдын хэт их урсгалаас залхсан нутгийн иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, дургүйцлээ илэрхийлэх болсон тул 2026 онд энд амрахаас татгалзах нь зүйтэй.
Бусад анхаарууштай газрууд:
Үүнтэй ижил шалтгаанаар дараах газруудыг ч “улаан” жагсаалтад багтаажээ:
- Мехико хот, Мексик: Хүн амын хэт төвлөрөл, үнийн өсөлт.
- Юнгфрау бүс, Швейцар: Байгаль орчны ачаалал.
- Глейшер үндэсний парк, АНУ: Дэд бүтцийн хүрэлцээ.
- Изола Сакра, Итали: Аялал жуулчлалын зохисгүй менежмент.
Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар эдгээр газруудаар аялахыг албан ёсоор хориглоогүй ч жуулчид үндэслэлгүй өндөр үнэ, нутгийн иргэдийн дайсагнасан хандлага, дэд бүтцийн ноцтой асуудлуудтай тулгарч болзошгүй байна.