2026 оны боксын Азийн АШТ Монголд зохион байгуулагдана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Боксын 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно.709Z

Азийн боксын холбоо 2026 онд зохион байгуулагдах Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг хуваарилсан орнуудыг албан ёсоор танилцууллаа. Энэ шийдвэрээр насанд хүрэгчдийн ангиллын тэмцээнийг Монгол Улс хүлээн авах эрхтэй болж, ингэснээр эрэгтэйчүүдийн АШТ-ийг 19 жил, эмэгтэйчүүдийнхийг 14 жилийн дараа хамтдаа эх орондоо зохион байгуулах боломж бүрдэж байна.

Тэмцээн 2026 оны 3-р сарын 28-аас 4-р сарын 11-ний хооронд Улаанбаатар хотод болохоор товлогджээ. Мөн бусад насны ангиллын тэмцээнүүдийг өөр улсуудад зохион байгуулах хуваарь гарсан байна.

Азийн АШТ-ийн хуваарь:

  • Насанд хүрэгчдийн ангилал: 2026 оны 3-р сарын 28 — 4-р сарын 11, Улаанбаатар, Монгол.
  • U15, U17 насны ангилал: 2026 оны 5-р сарын 1-16, Ташкент, Узбекистан.
  • U19, U23 насны ангилал: 2026 оны 7-р сарын 3-16, Жакарта, Индонез.

Дэлхийн боксын холбооноос 2025 оны эрэгтэй тамирчдын жингээр шилдэг 10 тамирчны жагсаалтыг нийтэлжээ. Энэ чансаагаар Монголын тамирчид өндөр байр эзэлсэн бөгөөд 50 кг-ын жинд А.Баттулга 2-т, 55 кг-д Х.Билгүүнсайхан 8-д, 60 кг-д Т.Энхтөр 10-т, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ 6-д жагссан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй