2026 Оны Нэгдүгээр Сарын 1-нээс AI Камер 10 Төрлийн Зөрчилд Торгууль Ногдуулж Эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс AI камераар торгууль ногдуулна

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдлуудад ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан (AI) камерын системээр торгууль ногдуулж эхлэхээр болжээ. Энэхүү систем нь нийт 10 төрлийн замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэн хариуцлага тооцох юм.

Нийслэлийн 2024 оны төсвийн хүрээнд Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийт 1606 ширхэг AI камер суурилуулж, туршилтын ажлыг эхлүүлээд байсан. Туршилтын хугацаанд уг камеруудаар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг иргэдийн гар утсанд мессежээр хүргэж байсан ч торгууль ногдуулаагүй. Харин ирэх оны эхнээс эхлэн AI камераар илэрсэн зөрчлүүдэд албаныхан торгуулийн арга хэмжээг авч эхэлнэ гэдгийг мэдэгдлээ.

AI Камерын Илрүүлэх 10 Төрлийн Зөрчил:

AI камерын систем нь дараах төрлийн зөрчлүүдийг илрүүлж, хариуцлага тооцох юм:

  • Тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар
  • Агшин зуурын хурд хэтрүүлэлт
  • Үргэлжилсэн цагаан шугам давж эргэх
  • Хамгаалах бүс зөрчсөн
  • Гэрэл дохио зөрчсөн
  • Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон
  • Тээврийн хэрэгслийн татвар, даатгал төлөөгүй зэрэг зөрчлүүд.

Цагдаагийн байгууллагад өдөрт дунджаар 250-300 орчим зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл бүртгэгддэг бөгөөд эдгээрийн дийлэнх нь дээр дурдсан замын хөдөлгөөний зөрчлүүд байдаг аж. Иймээс албаныхан энэхүү AI камерын системээр хяналт тавьж эхэлснээр зөрчил буурч, цаашлаад хотын түгжрэлийг бууруулахад эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй