Table of Contents
Монголын Үндэсний Олимпын Хорооны (МҮОХ) Гүйцэтгэх зөвлөлөөс 2026 онд Олон улсын олимпын хороо (ОУОХ) болон Азийн олимпын зөвлөлийн (АОЗ) ивээл дор зохион байгуулагдах дөрвөн томоохон наадамд оролцох Монголын баг, тамирчдыг ахалж, удирдлага болон зохион байгуулалтаар хангах багийн ахлагч нарыг албан ёсоор томилж, баталгаажууллаа.
1. “Дакар 2026” Залуучуудын олимпын наадам
Африк тивд анх удаа зохион байгуулагдах гэж буй Залуучуудын зуны олимпын наадамд Монголын багийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын (ССАЖЗ) сайд Ч. Ундрам ахлахаар болов.
- Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 13.
- Хаана: Сенегал улс, Дакар хот.
- Онцлох мэдээлэл: Энэхүү наадам нь залуу тамирчдын хувьд “Милан-Кортина 2026” өвлийн олимпоос гадна энэ оны хамгийн том сорилтуудын нэг юм.
2. “Санъя 2026” Азийн элсний наадам
Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохиогдох энэхүү наадамд 14 спортын 61 төрөл зайд аваргууд тодорно. Багийн ахлагчаар МҮОХ-ны гишүүн, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л. Мягмаржав ажиллахаар томилогджээ.
- Наадмын чиглэл: Элсний спорт, усан спорт болон залуучуудын сонирхдог шинэ төрлийн спорт замууд багтсан.
- Багийн ахлагчийн туршлага: Л. Мягмаржав нь Монголын 3х3 сагсан бөмбөгийг дэлхийн түвшинд хүргэхэд томоохон хувь нэмэр оруулсан туршлагатай менежер юм.
3. “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын наадам
Оны төгсгөлд Саудын Арабын Рияд хотноо спортын 18 төрлөөр зохиогдох тус наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А. Үйлстөгөлдөр ажиллана.
- Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 7.
- Төрөл: Танхимын спорт болон тулааны урлагийн төрлүүд зонхилно.
Эдгээр багийн ахлагч нар нь тамирчдыг бэлтгэл сургуулилтаас эхлээд тэмцээн дуусталх бүхий л зохион байгуулалт, гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудлаар ханган ажиллах хариуцлагатай үүргийг хүлээж байна. 2026 он бол Монголын спортын салбарын хувьд олон улсын түвшинд байр сууриа бататгах нэн хариуцлагатай жил болох нь ээ.