Ойрын жилүүдэд хорт хавдар нь зүрх судасны өвчлөлийг ардаа орхиж, хүн амын нас баралтын хамгийн түгээмэл шалтгаан болох төлөвтэй байна. Энэ тухай Олон улсын хорт хавдрын эсрэг холбооны (UICC) Удирдах зөвлөлийн гишүүн, мэс засалч Майра Калеффи мэдэгдлээ.
“Хорт хавдар нь хэдийнэ дэлхий даяар нас баралтын гол шалтгаануудын нэг болоод байгаа бөгөөд таамаглалаар бол 2030 он гэхэд зүрх судасны өвчнөөс үүдэлтэй нас баралтыг давж гарахаар байна” хэмээн тэрээр онцолсон юм.
Калеффигийн хэлснээр, ирэх арван жилүүдэд тулгарах хамгийн том сорилт бол хорт хавдрын оношилгоо, эмчилгээний хүртээмжийг иргэн бүрд ижил тэгш, хүртээмжтэй болгох асуудал юм. Нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилж, нас баралтыг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх стратегийг эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай байгааг тэрээр санууллаа.