Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээлснээр энэ сарын 16-22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орох төлөвтэй байна. Салхи баруун зүгээс секундэд 5-10 метрийн хурдтай байж, бороо орох үед түр зуур ширүүсэхийг үгүйсгэхгүй байна.
Гэвч 6-р сарын 19-ний Пүрэв гарагаас эхлэн нийт нутгаар өдөртөө +30 хэмээс давж халж, агаарын хуурайшилт эрс нэмэгдэх аж. Үүнтэй холбоотойгоор цаг агаарын нөхцөл байдал гэнэтийн гал түймэр гарах эрсдэлтэй болж байгааг албаныхан онцолсон байна.
Иймд аялал зугаалгаар яваа иргэд болон малчид, тариаланчид, авто тээврийнхэн болон хөдөө орон нутгаар зорчиж буй иргэдийг болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлж, өндөр түвшний анхаарал, болгоомжтой байхыг уриалж байна.
“…болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас болгоомжилж, сэрэмжтэй байхыг” Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас анхаарууллаа.