Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбооноос жил бүр уламжлал болгон олгодог нэр хүндтэй “Ард түмний хүнс” өргөмжлөл энэ жил “Талх Чихэр” ХК-ийн алдарт “Хотол бялуу”-д оногдлоо.
Энэхүү өргөмжлөл нь хэрэглэгчдийн итгэлийг олон жилийн турш хүлээж, амт чанар, аюулгүй байдлаа хадгалж чадсан хүнсний бүтээгдэхүүнд олгодог онцгой үнэлэмж юм. 1984 оноос хойш тасралтгүй үйлдвэрлэгдэж буй “Хотол бялуу” энэ удаад олон мянган хэрэглэгчдийн саналаар ялалт байгуулж, “Ард түмний итгэлт хүнс”-ээр шалгарлаа.

“Хотол бялуу” нь Монгол өрх бүрийн аз жаргалтай мөчүүдийн салшгүй нэг хэсэг болж ирсэн бөгөөд хэрэглэгчдийн дурсамж, баярт мөчийн гэрч хэвээр байна. Өнөөдөр Монголд бейкери төрлийн бүтээгдэхүүний эрэлт өсөн нэмэгдэж буй энэ үед “Талх Чихэр” ХК бүтээгдэхүүнээ технологийн шинэчлэлээр байнга сайжруулан, чанар, стандартын манлайлагч байх зорилгоор тасралтгүй ажиллаж байна.