5 настай хүүхэд галт зэвсгээр тоглож, 7 настай найзыгаа буудан гэмтээв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
5 настай хүүхэд галт зэвсгээр тоглож, 7 настай найзыгаа буудан гэмтээв

Завхан аймагт бага насны хүүхдүүдийн оролцсон ноцтой зэвсгийн осол гарч, нэг хүүхэд шархадсан хэрэг бүртгэгдлээ. Энэхүү харамсалтай явдал нь галт зэвсгийн аюулгүй байдал, эцэг эхчүүдийн хариуцлагын талаар дахин сэрэмжлүүлэг боллоо.

Тодруулбал, тавхан настай хүүхэд гэрт байсан галт зэвсгээр тоглож байгаад санамсаргүйгээр сум алдаж, 7 настай хүүхдийн зүүн хөлийн шагайн хэсэгт буудаж, бие махбодийн гэмтэл учруулсан байна.

Одоогоор хэргийг холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд цаашид илүү нарийвчилсан дүгнэлт гарах төлөвтэй байна.

Цагдаагийн байгууллагаас дараах анхааруулгыг өгчээ:

  • Галт зэвсгийг хүүхдийн гар хүрэх боломжгүй, аюулгүй байршилд хадгалах
  • Аюулгүй байдлыг хангах түгжээ, хамгаалалтын хайрцаг ашиглах
  • Хүүхдэд галт зэвсэгийн аюулыг ойлгуулах, хяналтгүй орхихгүй байх

Энэхүү хэрэг нь бага насны хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг ноцтой эрсдэлд оруулж болзошгүйг харуулж байгаа бөгөөд галт зэвсгийн эзэмшигч бүр хариуцлагаа ухамсарлаж, шаардлагатай бүхий л аюулгүй байдлыг хангах үүрэгтэйг онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment