51 сая төгрөгийн хохиролтой картын хулгайн хэрэгт мөрдөн шалгалт үргэлжилж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
51 сая төгрөгийн хохиролтой картын хулгайн хэрэгт мөрдөн шалгалт үргэлжилж байна

2025 оны наймдугаар сарын 7-ны өдөр 17:23 цагт нэгэн иргэнээс цагдаагийн байгууллагад “гудамжинд танилцсан хоёр эмэгтэй миний гар утас болон банкны картыг хулгайлж, 50-60 сая төгрөгийн зарлага гаргасан” гэх утгатай дуудлага иржээ.

Уг хэрэг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудалд болсон байна. Иргэн нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд гудамжинд санамсаргүй танилцсан 18-23 насны хоёр этгээд өрөөнд нь орж, утас болон банкны картыг нь авч явсны дараа нийт 51 сая төгрөгийн гүйлгээ хийсэн нь тогтоогджээ.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс мөрдөн шалгаж байна. Харин сэжиглэгдэж буй этгээдүүдийн талаарх нарийн мэдээллийг одоогоор олон нийтэд мэдээлээгүй байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна: танихгүй хүмүүст хувийн мэдээлэл, банкны картын дугаар, нууц үгээ хуваалцахгүй байх, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, эд хөрөнгөө бүрэн хянах боломжгүй байдалд орж болзошгүй орчин, нөхцөлөөс зайлсхийх шаардлагатай. Гэмт этгээдүүд нь хүмүүсийн болгоомжгүй, хяналт сул байдалд тулгуурлан санаатайгаар үйлдэл хийдэг нь нийтлэг байдаг.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment