Цагдаагийн байгууллагаас хурдан морины уралдааны үеэр бага насны хүүхэд мориноос унаж, гэмтсэн ноцтой тохиолдлын талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, 2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт “хурдан мориноос унаж гэмтсэн хүүхэд ирлээ” гэх дуудлага бүртгэгджээ.
Шалгалтын явцад нэр бүхий иргэний их насны морь унаж уралдсан зургаан настай хүүхэд уралдааны явцад мориноос унаж, гэмтэл авсан нь тогтоогдсон байна. Одоогоор уг хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
Иргэдэд хандан сэрэмжлүүлж байна:
- Морины уралдаан болон бусад спортын арга хэмжээний үеэр хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарах,
- Насанд хүрээгүй хүүхдүүдийг мэргэжлийн хяналтгүйгээр морь унуулж уралдуулахгүй байх,
- Морь унахад тохиромжтой хамгаалалтын хэрэгслийг бүрэн хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Ийм төрлийн осол гэмтэл нь хүүхдийн эрүүл мэнд, амь насанд онц ноцтой эрсдэл учруулдаг тул эцэг эх, уралдаан зохион байгуулагчид хариуцлагатай хандах шаардлагатай гэж мэргэжилтнүүд онцолжээ.
3 comments
Өө, дашрамд хэлэхэд, хүүхдүүд хурдан эдгэрээсэй
Бид ирээдүйн талаар бодох хэрэгтэй – хүүхдийн эрүүл мэндийг ингэж эрсдэлд оруулж болохгүй
Өрсөлдөөн сайн ч хүүхдийн аюулгүй байдал нэгдүгээрт байх ёстой