Хэнтий аймгийн Норовлин суманд байрлах нэгэн голын орчимд хүн нас барсан гэх дуудлага тавдугаар сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Мэдээллийг хүлээн авсны дараа холбогдох албаныхан газар дээр нь очиж, урьдчилсан байдлаар шалгалтын ажиллагаа явуулахад, тухайн оршин суугч болох 66 настай, эрэгтэй “Г” нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол гаталж яваад мориноос унаж, нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэргийг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч нар үргэлжлүүлэн шалгаж байна.
Иргэдийг архи, согтууруулах ундааг зохисгүй хэрэглэснээс үүдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж, аливаа осол, гэмтэлд өртөхгүй байхыг уриаллаа.