66 жилийн настай Энхтайвны гүүрийг 2026 онд шинэчилнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
66 жилийн настай Энхтайвны гүүрийг 2026 онд шинэчилнэ

Нийслэлийн хамгийн ачаалалтай замуудын нэг болох Чингисийн өргөн чөлөө дээгүүрх Энхтайвны гүүрийг ирэх онд өргөтгөж, хүчитгэхээр албан ёсоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас мэдээлснээр, “Энхтайвны гүүрийг өргөтгөх, хүчитгэх ажил”-ын зураг, төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил батлагдсан байна. Энэ хүрээнд “ГБЭТ” ХХК зураг төслийг боловсруулж буй бөгөөд гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү гүүрийг 1958 онд БНХАУ-ын тусламжаар барьсан бөгөөд тэр үеэс хойш хоёр удаа, 2004 болон 2021 онуудад урсгал засвар хийгджээ. Гэвч автомашины тоо өсөн нэмэгдэж, замын ачаалал нэмэгдсэнээс шалтгаалан гүүрийг өргөтгөж, бүтэц эдэлгээг нь хүчитгэх шаардлагатай болсон гэж мэргэжилтнүүд онцолжээ.

Энхтайвны гүүр нь нийслэлийн гол замын сүлжээнд онцгой ач холбогдолтой тул өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг үе шаттайгаар, зорчих хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хийхээр төлөвлөж байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment