67 настай Мадонна халуухан төрхөөр залуу найз залуу болон хүүхдүүдийнхээ хамт зураг авахуулжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мадонна

Америкийн поп од Мадонна шинэ оны баярыг угтаж шүтэн бишрэгчиддээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай контент бэлэглэлээ.

Дуучин бүсгүй баярын өдрүүдийн өмнө гэр бүлээ цуглуулж, өвөрмөц гэрэл зургийн цомог бэлтгэсэн байна. Эхлээд тэрээр охид болох Стелла, Эстер болон өөрөөсөө олон насаар дүү найз залуу, 29 настай хөлбөмбөгчин Аким Моррис нарын хамт гацуур модны өмнө зургаа авахуулжээ. Охид нь баярын гоёмсог даашинзаар гоёсон байна.

 Зургийг: instagram.com/madonna
Зургийг: instagram.com/madonna

Үүний дараа гэрэл зургийн ажиллагаа арай өөр өнгө аястай болон үргэлжилжээ. 67 настай Мадонна охидтойгоо зураг авахуулахдаа өмсөж байсан богино даашинзаа тайлж, зөвхөн корсет, оймс, бээлийтэй үлдсэн байна. Ийм зоримог төрхтэйгөөр тэрээр гацуур модны өмнө найз залуугийнхаа хамт бие галбираа гайхуулан зургаа авахуулжээ.

 Зургийг: instagram.com/madonna
Зургийг: instagram.com/madonna

Түүнчлэн хосууд илүү халуухан уур амьсгалтай хэд хэдэн зураг авсан байна. Тухайлбал, Санта Клаус туслах бүсгүйнхээ нүдийг туузаар боож буй дүрийг үзүүлжээ. Дараа нь тэд хувцаслалтаа солин, этгээд өнцгөөс сонирхолтой поз авч зураг авахуулсан нь олны анхаарлыг татаад байна.

Мадонна эдгээр зургуудынхаа доор «Санта мэдэхийг хүсэж байна… Чи энэ жил дуулгаваргүй байсан уу, эсвэл сайн хүүхэд байв уу? Бүгдэд нь Зул сарын баярын мэнд хүргэе!» хэмээн бичжээ.

 Зургийг: instagram.com/madonna
Зургийг: instagram.com/madonna

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй