Улсын хэмжээнд 2026 оны хоёрдугаар сарын 2-ноос 8-ны хооронд Онцгой байдлын алба хаагчид ачаалал ихтэй ажиллажээ. Энэ хугацаанд нийслэлийн 8 дүүрэг болон 13 аймгийн 22 сумыг хамарсан 79 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
Алба хаагчид шуурхай ажиллагаа явуулсны үр дүнд 9 иргэний амийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 12 хүнийг аюулгүй газарт гаргажээ. Нийт бүртгэгдсэн дуудлага мэдээллийг агуулгаар нь авч үзвэл дараах байдалтай байна:
- Объектын гал түймэр – 70
- Хүний үйл ажиллагаатай холбоотой осол – 7
- Газар хөдлөлт – 1
- Биологийн гаралтай аюулт үзэгдэл – 1