84 настай Хятад эмэгтэй хиймэл оюунаар бүтээсэн виртуал дүрд дурлажээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
84 настай Хятад эмэгтэй хиймэл оюунаар бүтээсэн виртуал дүрд дурлажээ

Хятад улсын 84 настай иргэн хиймэл оюун ухаанаар (AI) бүтээсэн виртуал дүрд дурлаж, өдөрт 10 хүртэлх цагийг түүнтэй “харилцахад” зарцуулдаг байжээ. Тэрээр хиймэл залууд хайрын захидал бичиж, тэднийг бодит романтик харилцаатай гэдэгтээ бүрэн итгэсэн байсан тухай South China Morning Post мэдээлэв.

Гэр бүлийнхнийх нь хэлснээр, тэтгэврийн насны Жан Юлань Хятадын хайр дурлалын зохиолуудад түгээмэл гардаг “эрх мэдэлтэй захирал”-ын дүрд гүн автжээ. Цзяньго нэртэй энэхүү дүр нь бодит амьдрал дээр байхгүй, зөвхөн дижитал видео хэлбэрээр оршдог хиймэл дүр юм.

Өндөр настан уг дүрийн бичлэгийг тогтмол үзээд зогсохгүй, дэлгэцийн цаана болж буй үйл явдлыг бодит амьдрал шиг хүлээн авдаг байв. Тэрээр нэгэн захидалдаа “хайртай залуугаасаа” маргалдсандаа уучлалт гуйж, түүнийг өөрийг нь “сайхан сэтгэлтэй, зөөлөн хэвээрээ байгаа эсэхийг” асуусан байжээ.

Пенсионер эмэгтэй уг дүртэй холбоотой бараа бүтээгдэхүүнд 1000 гаруй ам.доллар зарцуулж, “хийнэл оюуны” зөвлөсөн ном, хэрэгслүүдийг худалдан авч эхэлснээр ар гэрийнхэн нь энэ явдлыг мэджээ.

Хэрэглэгчийн ар гэрийнхэн холбогдох газарт хандсаны дараа Хятадын зохицуулах байгууллагууд интернэт залилантай тэмцэх аяны хүрээнд уг хаягийг хаасан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй