The MongolZ FURIA-д ялагдаж IEM Kraków 2026-гаа өндөрлүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Techno

IEM Kraków 2026 тэмцээний Group A-ийн доод сеткийн шийдвэрлэх тоглолтод The MongolZ баг FURIA-д 1:2-оор хожигдож, тэмцээнээ дуусгалаа. Ингэснээр Монголын баг хэсгийн шатнаас цааш шалгарах боломжгүй болж, энэ удаагийн IEM-ийн өрсөлдөөнөө энд өндөрлүүлэв.

Тоглолтын дараах байдлаар FURIA ялалтынхаа ачаар Group A-ийн доод сеткийн дараагийн шатанд дэвшиж, 2 дугаар сарын 2-нд финалд хүрэх эрхийн төлөө тоглохоор боллоо. Харин The MongolZ баг энэ шатнаас хамгийн түрүүнд мултарч, тэмцээнийг 13–16-р байрт дуусган 10,000 ам.долларын шагнал хүртсэн гэж мэдээлэгдэв.

Тоглолтын гол үзүүлэлт (Rating 3.0):

  • The MongolZ: 910 (1.14), mzinho (0.95), cobrazera (0.85), Techno (0.85), bLitz (0.66)
  • FURIA: YEKINDAR (1.39), KSCERATO (1.32), yuurih (1.16), FalleN (1.12), molodoy (0.97)

IEM Kraków 2026 нь ESL-ээс зохион байгуулдаг Intel Extreme Masters цувралын тэмцээн бөгөөд ESL Pro Tour-ийн хүрээнд явагдаж байна. Албан ёсны хуваариар тэмцээн 1 дүгээр сарын 28-нд эхэлж, Stage 1 шат 1 дүгээр сарын 28–30-нд, харин Stage 2 шатны тоглолтууд 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 3 хүртэл үргэлжлэхээр товлогдсон.

mongolz

The MongolZ баг тэмцээнд 1xBet Монголоос үзүүлж буй дэмжлэгтэйгээр оролцсон.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй