Монгол тамирчдын олимпын хувцас Миланы загварын ертөнцийг байлдан дагуулж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Милан-Кортина

“Милан-Кортина-2028” өвлийн олимпын наадмын бэлтгэл ажил ид өрнөж буй энэ үед манай баг тамирчдын өмсөх ёслолын хувцас хэдийнэ дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо. Олон улсын загварын шинжээчид тус олимпод оролцох улс орнуудын өмсгөлүүдээс Монголын багийн загварыг шилдэг 15-д нэрлэсэн нь бахархууштай үйл явдал болов.

Үндэсний үйлдвэрлэгч “Гоёл кашмер”-ын урласан эдгээр загварууд өнөөдөр Италийн загварын нийслэл Милан хотын тайзнаа албан ёсоор танилцуулагдах гэж байна. Энэхүү амжилт нь Монгол кашмер болон үндэсний дизайныг дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрүүлж, соёлын экспортыг шинэ шатанд гаргасан томоохон алхам боллоо.

Манай тамирчдын олимпын гоёл олон улсад хэрхэн үнэлэгдэж буйг тоймловол:

  • Дэлхийн томоохон сэтгүүлүүд: Манай тамирчдын өмсгөл загварын “Библи” гэгддэг алдарт “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимж, Монгол Улсаа сурталчилж байна.
  • Шилдэг брэндүүдтэй өрсөлдөхүйц: “Ralph Lauren”, “Emporio Armani”, “Moncler” зэрэг дэлхийн загварын аваргуудтай манай үндэсний брэнд мөр зэрэгцэн яригдаж эхлэв.
  • Миланы тайз: Загварын эх орон Италид Монгол соёл, кашмерын тансаг чанарыг ийнхүү дэлхийн элитүүдэд танилцуулах боломж бүрдлээ.

Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй энэхүү хувцас загвар нь зөвхөн спорт бус, үндэсний ур хийц, өв соёлын гайхалтай нэгдэл болж чадсанаараа онцлогтой. Ralph Lauren-аас авахуулаад Lululemon хүртэлх томчуудтай эн зэрэгцэн үнэлэгдэж байгаа нь “Гоёл кашмер”-ын хамт олны олон жилийн хичээл зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадварыг батлан харуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй