Филиппинд гарсан хүчтэй түймэр мянга гаруй байшинг устгажээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Филиппинд түймэр гарч мянга гаруй байшин шатжээ

Филиппиний Бонгао хотын нэгэн орон сууцны дүүрэгт их хэмжээний түймэр гарсан талаар Medee.news мэдээллээ. Урьдчилсан мэдээгээр, гал түймэр мянга гаруй байшинг үнсэн товруу болгосноос гадна гүүр зэрэг дэд бүтцийг эвдэж сүйтгэсэн байна.

Гал гарсан тухай анхны мэдээлэл өчигдөр орой ирсэн бөгөөд гал сөнөөгчдийн шуурхай ажиллагааны ачаар түймрийг бараг дөрвөн цагийн дараа бүрэн унтрааж чаджээ.

Азаар одоогоор хүний амь нас эрсэдсэн болон хохирсон талаар мэдээлэл ирээгүй байна. Орон нутгийн эрх баригчид орон гэргүй болсон иргэдэд тусламж үзүүлж, тэднийг түр хоргодох байр, уух ус, хүнсээр хангах ажиллагааг эхлүүлээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй