Билли Айлишийг харшаа индианчуудад буцааж өгөхийг шаардав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Билли Айлиш

Грэммийн шагнал гардуулах ёслолын тайзан дээр хэлсэн цогтой үг нь дуучин Билли Айлишт таагүй гэнэтийн бэлэг барилаа. Medee.news агентлагийн Daily Mail сониноос иш татан мэдээлснээр, тэрээр шагнал гардах үедээ хэлсэн үгнээсээ болж шүүмжлэлийн бай болоод байна.

Америкийн поп од Билли Айлиш АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогыг эрс шүүмжилж, дараах мэдэгдлийг хийсэн юм.

“Би маш их талархаж байгаа ч хулгайлагдсан газар нутаг дээр хэн ч хууль бус байх боломжгүй гэдгээс өөр чухал зүйлийн талаар ярих шаардлагагүй гэж бодож байна.”

Гэвч энэхүү зоригтой мэдэгдлийн дараа сошиал ертөнцөд түүнийг “хоёр нүүртэй” хэмээн буруутгах давалгаа эхэлжээ. Улс төрийн тоймч Эрик Догерти болон бусад хэрэглэгчид Айлишийн 3 сая долларын үнэтэй тансаг харш нь түүхэндээ Лос-Анжелес орчимд нутаглаж байсан индианчуудын Тонгва (Tongva) омгийн газар дээр оршдог болохыг дэлгэсэн байна.

Одоо интернет хэрэглэгчид дуучныг хэлсэн үгэндээ эзэн болж, уг эдлэн газраа уугуул иргэдэд буцааж өгөх эсвэл тэндээ хууль бус цагаачдыг байрлуулахыг шаардаж эхэллээ. Одоогоор Билли Айлишийн зүгээс энэхүү шүүмжлэлд ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй