Индонезиос дэлхийн хамгийн урт могойг оллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дэлхийн хамгийн урт могой: Индонезиос 7.22 метр питон олдов

Индонезийн Сулавеси арлаас олдсон торлог питон (Malayopython reticulatus) могойг албан ёсоор дэлхийн хамгийн урт могойгоор хүлээн зөвшөөрлөө.

Medee.news сайтаас мэдээлснээр, энэ тухай Гиннесийн амжилтын номын цахим хуудаст тэмдэглэсэн байна. “Баронесса” гэж нэрлэсэн тус могойг өнгөрсөн оны сүүлээр Марос дүүргээс олжээ. Түүний толгойноос сүүлний үзүүр хүртэлх урт нь 7.22 метр байна. Хэрэв могойг мэдээ алдуулалтын тусламжтайгаар бүрэн суллаж хэмжвэл урт нь дахиад дор хаяж 10%-иар нэмэгдэх боломжтой ч мэргэжилтнүүд “Баронесса”-д эрсдэлтэй гэж үзэн энэ ажилбараас татгалзжээ.

Мөн питонг жигнэж үзэхэд 96.5 кг жинтэй байв. Одоо “Баронесса” нь Марос хотод могойн орогнох байр байгуулсан орон нутгийн байгаль хамгаалагчийн хамгаалалтад байгаа аж.

Питон нь питоны овгийн хоргүй, том биетэй могой юм. Тэд Африк, Ази, Австралийн халуун болон дулаан бүс нутгуудад өргөн тархсан байдаг.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй