Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оростой хийж буй мөргөлдөөнийг нэг жил хүрэхгүй хугацааны дараа дуусгах боломжтой гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Medee.news сайтын уламжилснаар, тэрээр энэ тухай France 2 телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Зеленскийн хэлснээр, энэхүү мөргөлдөөн нь Украины хувьд тусгаар тогтнолын асуудал учраас “оршин тогтнохтой холбоотой шинж чанартай” байгаа аж.
Төрийн тэргүүн Украин улс ялагдахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, мөргөлдөөнийг дипломат арга замаар шийдвэрлэх ёстойг онцлон тэмдэглэв.
“Нэг жил хүрэхгүй хугацааны дараа энх тайван тогтоно гэж би найдаж байна” хэмээн Украины удирдагч хэлжээ.