79 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Долоо хоногийн хугацаанд 22 суманд аюулт үзэгдэл, ослын 79 удаагийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2026 оны хоёрдугаар сарын 2-ноос 8-ны хооронд Онцгой байдлын алба хаагчид ачаалал ихтэй ажиллажээ. Энэ хугацаанд нийслэлийн 8 дүүрэг болон 13 аймгийн 22 сумыг хамарсан 79 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Алба хаагчид шуурхай ажиллагаа явуулсны үр дүнд 9 иргэний амийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 12 хүнийг аюулгүй газарт гаргажээ. Нийт бүртгэгдсэн дуудлага мэдээллийг агуулгаар нь авч үзвэл дараах байдалтай байна:

  • Объектын гал түймэр – 70
  • Хүний үйл ажиллагаатай холбоотой осол – 7
  • Газар хөдлөлт – 1
  • Биологийн гаралтай аюулт үзэгдэл – 1

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй