Монгол Улсын Counter-Strike-ийн шилдэг баг болох The Mongolz дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг BLAST Open Rotterdam 2026-д оролцох албан ёсны урилгаа хүлээн авлаа. Энэхүү тэмцээн нь ирэх хаврын хамгийн том тулаануудын нэг байх бөгөөд нийт 16 баг аваргын төлөө өрсөлдөнө.
BLAST-аас Нидерланд улсад зохион байгуулж буй анхны томоохон хэмжээний арга хэмжээ болох энэхүү тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг доор багцлав:
- Хугацаа: 2026 оны 3-р сарын 18-наас 29-ний хооронд.
- Шагналын сан: Нийт 1,100,000 ам.доллар.
- Байршил: Хасагдах шатны тоглолтууд Роттердам хотын алдарт Ahoy Arena-д үзэгчдээр дүүрэн явагдана.
- Сонгон шалгаруулалт: Багуудыг Valve-ийн албан ёсны чансаа болон сонгон шалгаруулах тоглолтуудад үндэслэн урьжээ.
Тэмцээний формат ба ач холбогдол
Тэмцээн хэсгийн шатны тоглолтуудаар студийн форматаар эхэлж, улмаар их тайзны тулаануудаар үргэлжилнэ. Шагналын сангийн хуваарилалт нь багуудын амжилтаас хамаарч шууд олгогдох болон клубуудын нэгдсэн санд төвлөрөх гэсэн хоёр хэлбэртэй байна.

Ач холбогдол: “The Mongolz” багийн хувьд энэ нь дэлхийн чансаагаа ахиулах, олон улсын тавцанд “Монгол хүч”-ийг дахин тамгалах асар том боломж юм. Тэдний Valve чансаагаар шууд уригдсан нь дэлхийн шилдэг элит багуудын эгнээнд баттай зогсож буйг илтгэж байна. The MongolZ баг 1xBet Монголоос-ийн дэмжлэгтэйгээр тэмцээнд оролцоно.