Япон улс АНУ-аас зэр зэвсэг худалдан авч, Украинд дамжуулан нийлүүлэх НАТО-ийн тусгай хөтөлбөрт нэгдэх албан ёсны шийдвэрээ гаргалаа. Энэхүү алхам нь тус улсын гадаад бодлогод томоохон өөрчлөлт авчирч байгаа бөгөөд НАТО-ийн гишүүн орнууд болон Украинд энэ тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Японы NHK агентлагийн мэдээлснээр, тусламжийн хүрээнд дараах зохицуулалтууд хийгдэх юм:
- Нийүүлэлтийн төрөл: Хөтөлбөрийн хүрээнд хөнөөлт бус хэрэгсэл буюу радар, сум нэвтрүүлдэггүй хантааз зэрэг хамгаалалтын тоног төхөөрөмжүүдийг АНУ-аас худалдан авч нийлүүлнэ.
- Хөтөлбөрийн үндэслэл: Уг хөтөлбөрийг өнгөрсөн оны долоодугаар сард НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар тохиролцсон байна.
- Оролцогч талууд: Одоогоор НАТО-ийн гишүүн 20 улсаас гадна Австрали, Шинэ Зеланд зэрэг холбоотон орнууд энэхүү санаачилгад нэгдээд байгаа юм.
Япон улсын хувьд өөрийн Үндсэн хуулийн энх тайванч үзэл баримтлалын хүрээнд зэвсэгт мөргөлдөөнтэй бүс рүү хөнөөх хэрэгсэл нийлүүлэхийг хязгаарладаг. Гэвч олон улсын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-аас тоног төхөөрөмж худалдан авч дамжуулах замаар Украины батлан хамгаалах чадварыг дэмжих шинэлэг шийдлийг сонгосон байна. Ингэснээр Япон улс бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд үзүүлэх оролцоогоо улам нэмэгдүүлж байна.