Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат босоо байлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
А.Сүхбат

Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд Гал морин жилийн босгон дээр ахмад болон өсвөр үеийнхний барилдаанаар албан ёсоор эхэллээ. Өнөөдөр зохион байгуулагдсан 50-аас дээш насны ахмад бөхчүүдийн барилдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, дархан аварга А.Сүхбат эр бяраа гайхуулан түрүүлж, наадамчин олноо баясгав.

Тус барилдааны гол дүйз болон шөвгөрсөн бөхчүүдийг танилцуулбал:

  • Түрүү: Дархан аварга А.Сүхбат (Төв, Сэргэлэн)
  • Үзүүр: Аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун (Архангай, Эрдэнэмандал)
  • Их шөвөг: Аймгийн начин Б.Пүрэвсүрэн (Говь-Алтай, Жаргалан)
  • Дунд шөвөг: Улсын начин Д.Цогзолдорж, аймгийн арслан Ц.Жамсран, аймгийн начин О.Одсүрэн

Нийт 24 ахмад хүчтэн зодоглосон энэхүү барилдаанд “Ээлт хан” галын бөх А.Сүхбат аварга тэргүүн байр эзэлсэн бол Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний бөх Ч.Эрдэнэчулуун удаах байрт шалгарлаа. Мөн “Хантайшир” дэвжээний Б.Пүрэвсүрэн их шөвөгт үлдэж, үзэгч түмнийг цэнгүүллээ. Сар шинийн баярын цуврал барилдаанууд ийнхүү ахмад үеийнхнийхээ хийморьлог барилдаанаар ийнхүү эхэлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй