Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг уялдуулах, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор тэргүүлэх мэргэжлийн чиглэлүүдийг шинэчлэн баталсан байна. Их, дээд сургуулиуд эдгээр чиглэлээр оюутан элсүүлж, чанартай боловсон хүчин бэлтгэхэд гол анхаарлаа хандуулахаар болоод байгаа юм.
Дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэлийн зарим хэсгээс танилцуулбал:
- Мэдээлэл, харилцаа холбоо: Мэдээллийн технологи (061304), Программ хангамжийн инженерчлэл (071405).
- Инженерчлэл ба үйлдвэрлэл: Механик инженерчлэл (071501), Барилгын инженерчлэл (073204), Цахилгааны инженер (071309), Авто замын инженерчлэл (073210).
- Уул уурхай, эрчим хүч: Уул уурхайн ашиглалтын технологи (072401), Сэргээгдэх эрчим хүч (071301), Газрын тосны боловсруулах технологи (071105).
- Хөдөө аж ахуй: Мал аж ахуй (081101), Газар тариалангийн аж ахуй (081108), Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн инженер (081115).
Тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй оюутнуудад сургалтын түвшнээс хамааран дипломын болон бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломжийг олгож байна. Жишээлбэл, Мэдээллийн технологи болон Уул уурхайн ашиглалтын технологийн чиглэлээр бүх шатны боловсрол эзэмших боломжтой бол Газар тариалангийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгт түлхүү анхаарч байна.

Засгийн газраас баталсан энэхүү жагсаалт нь ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй залууст хөдөлмөрийн зах зээлд үнэ цэнтэй мэргэжилтэн болоход нь чиглүүлэг болж байгаагаараа ач холбогдолтой.