Хөлбөмбөг, сагсан бөмбөг болон кибер спорт: 2026 оны Цагаан сараар үзэх сонирхолтой тоглолтууд

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хөлбөмбөг

Цагаан сар бол гэр бүлээрээ цуглаж, баярлан амардаг цаг хугацаа билээ. Гэвч спортын ертөнцөд амралт гэж үгүй. 2-р сарын 18-наас 20-ны өдрүүдэд болох хамгийн сонирхолтой үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Хөлбөмбөг

Ла Лига: Леванте – Вильярреал (2-р сарын 19). Вильярреал Аваргуудын лигт тийм ч сайн байсангүй, тиймээс одоо Испанийн аварга шалгаруулах тэмцээнд бүх анхаарлаа хандуулж байна. Марселиногийн баг Атлетико Мадридыг гүйцэж, хүснэгтийн гуравдугаар байрт орох зорилготой. Доод лиг рүү унахгүйн төлөө тэмцэж буй Левантегийн талбай дээр зочлон тоглохдоо тэд гурван оноо авах бүрэн боломжтой.

Конференц лиг: Зриньски – Кристал Пэлас (2-р сарын 20). Өнгөрсөн улиралд Английн цомыг хүртэж түүх бүтээсэн “Бүргэдүүд” энэ улиралд Английн Супер цомыг ч эзэмшсэн. Хэдийгээр багийн гол тоглогчид болох Эберечи Эзе, Марк Гуэхи нарыг зарсан ч тэд ялалтад өлсгөлөн хэвээр байна. Плей-оффын эхний тоглолтод тэд Зриньскиг буулган авч чадах болов уу?

Конференц лиг: Ягеллония – Фиорентина (2-р сарын 20). Фиорентина энэ улиралд хүндхэн байна. Сери А-д тэд тааруу тоглож байгаа тул Конференц лиг нь хөгжөөн дэмжигчдээ баярлуулах ганц боломж нь юм. Гэвч хэсгийн шатанд ганцхан хожигдсон Польшийн Ягеллония тэдэнд тийм ч амархан бууж өгөхгүй нь тодорхой.

Кибер спорт

Dota 2: DreamLeague Season 28. Сар шинийн баярын өдрүүдэд DreamLeague-ийн ширүүн тулаанууд үргэлжлэн явагдана. 1xBet-ийн албан ёсны түнш ESL-ээс зохион байгуулж буй 1,000,000 долларын шагналын сантай тус тэмцээний 1 болон 2-р шатны шийдвэрлэх тоглолтуудыг 2-р сарын 18-20-ны хооронд хүлээн авч үзээрэй.

CS 2: PGL Cluj-Napoca 2026. Өнгөрсөн жил манай The MongolZ баг шөвгийн наймд шалгарч чадсан. Туршлага хуримтлуулсан залуус маань 650,000 долларын шагналын сантай энэ тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөнө. 2-р сарын 14-нөөс 22-ны хооронд болох тус тэмцээнд Монголчууд маань баярын уур амьсгалыг улам ч өөдрөг болгоно гэдэгт итгэлтэй байна.

Сагсан бөмбөг (NBA)

  • New York Knicks – Detroit Pistons (2-р сарын 20): Зүүн бүсийг тэргүүлж буй Пистонс өөрсдийн давуу байдлаа бататгахыг хүсэж байна. Өнгөрсөн сард болсон тоглолтод Никс 31 онооны зөрүүтэй ялагдсан бөгөөд энэ удаад тэд даагаа нэхэж чадах эсэх нь сонирхолтой.
  • LA Clippers – Denver Nuggets (2-р сарын 20): Денвер Клипперсийг сүүлийн дөрвөн тоглолтод дараалан хожсон. Гэхдээ Клипперс өөрийн Intuit Dome талбайдаа маш хүчирхэг байгаа бөгөөд сүүлийн 11 тоглолтоос 10 ялалт байгуулаад байна.
  • Golden State Warriors – Boston Celtics (2-р сарын 20): Жейсон Тэйтумын бэртэл Селтиксийг сулруулна гэж харж байсан ч тэд тэргүүлэгч хэвээр байна. Нөгөө талд Стефен Карри багийн хамт плей-оффын эрхийн төлөө цуцалтгүй тэмцэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй