Стурла Хольм Лагрейд хүрэл медаль хүртсэнийхээ дараа хувийн амьдралынхаа нууцыг дэлгэж, олныг гайхшруулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Стурла Хольм Лагрейд

Өчигдөр явагдсан биатлоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаанаас Норвегийн нэрт тамирчин Стурла Хольм Лагрейд хүрэл медаль хүртлээ. Уралдааны дараа тэрээр сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уйлж байсан нь баярын нулимс бус, харин хийсэн алдаагаа олон нийтийн өмнө хүлээх гэсэн шаналал байсан нь тодорхой болов.

Дэлхийн долоон удаагийн аварга С.Лагрейд хэвлэлийнхэнд хандан нулимс дуслуулан дараах зүйлсийг ярьжээ:

  • Хувийн амьдралын алдаа: Тэрээр хагас жилийн өмнө учирсан “амьдралынхаа хайр” гэж нэрлэсэн бүсгүйгээ гурван сарын өмнө хуурч, өөр эмэгтэйтэй уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрөв.
  • Медалийн үнэ цэн: Энэхүү медаль нь түүний олимпын анхны хувийн медаль бөгөөд “Медаль хүртвэл миний үг илүү жинтэй хүрнэ” гэж бодон энэхүү мөчийг хүлээсэн гэдгээ хэлсэн юм.
  • Уучлал хүссэн нь: Дэлхий нийт түүнийг буруу зүйл хийснийг мэдээсэй гэж хүссэн бөгөөд хайртай бүсгүй нь түүнийг хэрхэн хайрладаг болохыг мэдээсэй гэж хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Түүний энэхүү гэнэтийн мэдэгдэл спортын хүрээнийхнийг цочролд оруулсан юм. Тухайлбал, Норвегийн алдарт тамирчин Йоханнес Бо “Буруугаа хүлээх цаг, байр суурь нь огт тохиромжгүй байлаа” хэмээн шүүмжлэлтэй хандсан байна. Лагрейдын хувьд хүмүүс өөрийг нь хэрхэн дүгнэх нь чухал бус, харин олон нийтийн өмнө буруугаа хүлээснээр хайртай бүсгүйтэйгээ эвлэрэх ганц боломж гэж найдаж байгаагаа дурджээ.

Олимпын индэр дээрээс ийнхүү хувийн амьдралын таагүй асуудлаа ил болгосон нь спортын түүхэнд ховор тохиолдох үйл явдал болж үлдлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй