АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Ираны асуудлаар стратегийн яриа хэлэлцээ хийсэн боловч талууд эцсийн нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байна. Ерөнхийлөгч Трамп TruthSocial сүлжээгээр дамжуулан уг уулзалтыг маш үр дүнтэй болсон хэмээн тодорхойлж, хоёр орны харилцаа өндөр түвшинд байгааг тэмдэглэжээ.
Тэрээр мэдэгдэлдээ Ирантай хэлэлцээр байгуулах боломжийг эрэлхийлж, яриа хэлэлцээг үргэлжлүүлэх тал дээр хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Хэрэв боломж гарвал дипломат арга зам нь хамгийн зохистой сценари гэдгийг Израилын Ерөнхий сайдад уламжлах бөгөөд эсрэг тохиолдолд Вашингтон нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэртэй алхам хийнэ гэдгээ онцолжээ. Түүнчлэн Трамп өмнө нь Иран улс хэлэлцээрээс татгалзсаны улмаас “Midnight Hammer” (Шөнийн алх) ажиллагааны цохилтод өртөж байсныг сануулсан юм.
Цагаан ордонд гурван цаг орчим үргэлжилсэн уг хэлэлцээрийн үеэр Газын зурвас дахь нөхцөл байдлыг зохицуулах тал дээр тодорхой ахиц дэвшил гарсан байна. Уулзалтад АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол Израилын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Гил Райх болон бусад өндөр түвшний албаны хүмүүс байлцжээ.