Леброн Жэймс 41 насандаа НБА-гийн түүхэн дээд амжилтыг тогтоолоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Леброн Джеймс

“Лос-Анжелес Лейкерс” багийн довтлогч Леброн Жэймс 2025/26 оны НБА-гийн ээлжит улирлын “Даллас Маверикс”-ийн эсрэг тоглолтод оролцож, түүхэн амжилт үзүүллээ. Уг тоглолтод Лос-Анжелес хотын баг 124:104-ийн харьцаатайгаар итгэл төгс ялалт байгуулсан юм.

Тоглолтын статистик ба үзүүлэлт Леброн Жэймс талбай дээр 35 минутыг өнгөрүүлэхдээ 28 оноо авч, 12 оновчтой дамжуулалт өгч, 10 удаа самбараас бөмбөг авснаар трипл-дабл гүйцэтгэжээ. Тэрээр довтолгооны 20 оролдлогынхоо 10-ыг нь байндаа тусгаж, долоон торгуулийн шидэлтийн зургааг нь амжилттай болгосон байна. Түүний ашигт үйлийн коэффициент “+6” гэж гарчээ.

“Лейкерс” багийн бусад тоглогчдоос Руи Хатимура 21 оноо, Остин Ривз 18 оноо авч багийнхаа ялалтад хувь нэмэр оруулсан бол “Даллас Маверикс”-аас Макс Кристи болон Нажи Маршалл нар тус бүр 19 оноо авсан байна.

Түүхэн рекорд Энэхүү амжилтын ачаар 41 настай Леброн Жэймс Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн түүхэнд нэг тоглолтод трипл-дабл гүйцэтгэсэн хамгийн ахмад тоглогч болж, нэгэн шинэ дээд амжилтыг эзэмшихээр боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй