Си Жиньпин: Төрөлтийг тогтворжуулах нь Хятад улсын нэн тэргүүний зорилт

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Си Жиньпин

БНХАУ-ын дарга Си Жиньпин хүн ам зүйн сорилтуудтай холбоотойгоор төрөлтийн түвшинг тогтворжуулахын тулд эрчимтэй ажиллахыг уриаллаа. Тэрээр “Цюши” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлдээ хүн амын бүтцийн өөрчлөлтөд төрөөс авах арга хэмжээг тодорхойлсон байна.

Хятад улсын удирдагч “Гэрлэлт болон хүүхэд төрүүлэх идэвхтэй хандлагыг сурталчилж, шинээр мэндлэх хүн амын цар хүрээг тогтворжуулах хүчин чармайлт гаргах шаардлагатай” хэмээн онцолжээ.

Төрөлтийг дэмжих гол арга хэмжээнүүд:

  • Төрөлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлж, гэр бүлүүдэд ирэх хүүхэд хүмүүжүүлэх болон боловсролын зардлын ачааллыг бууруулах.
  • Хүүхэд асрах чөлөөний бүтцийг боловсронгуй болгож, нийгмийн хамгааллыг сайжруулах.
  • Орон сууц, боловсрол, ажил эрхлэлтийн салбарт иргэдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх замаар хүүхэд төрүүлэхэд таатай орчин бүрдүүлэх.

Хүн ам зүйн хямрал: Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын хүн ам тасралтгүй буурч байгаа нь төр засаг арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүргээд байна. Тухайлбал:

  • 2022 он: Сүүлийн 60 жилд анх удаа хүн ам 850 мянгаар буурав.
  • 2023 он: 2.08 саяар буурав.
  • 2024 он: 1.39 саяар буурав.
  • 2025 он: 3.39 саяар буурч, сөрөг үзүүлэлт улам бүр нэмэгджээ.

Мөн Хятадын эрх баригчид өндөр настнуудын худалдан авах чадварт суурилсан “мөнгөн эдийн засаг” (silver economy)-ийг хөгжүүлэх замаар хүн амын хөгшрөлтөөс үүдэлтэй эдийн засгийн эрсдэлийг бууруулахаар ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй