BTS хамтлагийн гишүүн Жонгүг хөгжмийн платформууд дээрх on-demand стриймээр 20 тэрбумыг давсан анхны К-поп ганцаарчилсан уран бүтээлч болжээ. Тэр энэ үзүүлэлтэд Азийн уран бүтээлчдийн дундаас хамгийн богино хугацаанд хүрсэнээрээ онцлог байна.
On-demand стрийм гэдэг нь хэрэглэгч тодорхой дуу, уран бүтээлчийг өөрөө хайж олж шууд сонссоныг тооцдог хэмжүүр юм. Өөрөөр хэлбэл Жонгүгийн дуунууд нийтдээ 20 тэрбум удаа “шууд хайлттай” сонсогдсон гэсэн үг.
Түүний соло дебют болох “Seven” дуу Spotify дээр богино хугацаанд хэд хэдэн том босгыг давж, олон рекордыг шинэчилсэн. Тухайлбал “Seven” нь 100 саяас эхлээд 900 сая, 1 тэрбум, цаашлаад 1.1 тэрбум стриймд хүрэх хурд, өсөлтөөрөө онцгой амжилт үзүүлсэнд тооцогддог.
“Seven”-ийн Spotify дахь гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүд:
- 100 сая стриймд хүрсэн хамгийн хурдан уран бүтээлүүдийн нэг
- 900 сая, 1 тэрбум, 1.1 тэрбум стриймийг дараалан рекорд хугацаанд давсан
- Гиннесийн амжилтын номд “Spotify дээр хамгийн хурдан 1 тэрбум стриймд хүрсэн дуу” гэж бүртгэгдсэн