Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй “Алтан цом”-ын төлөөх барилдааны зургаадугаар тойргийн хагас барилдаан энэ сарын 28-нд болно. Тус барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд 14.30 цагаас эхлэх хуваарьтай байна.
Энэ өдрийн барилдаанд:
- “Апу Скайтел” баг – “Хубилай Хаан” баг
- “Хүлэгү” баг – “Од Групп” баг
Мөн долоодугаар тойргийн барилдаанууд гуравдугаар сарын 29-нд үргэлжилнэ. Тухайлбал, “Хатант Интернэшнл” баг “Эв Монгол” багтай, “MCS Энержи” баг “Хубилай хаан” багтай тус тус барилдахаар товлогджээ.
Ингэснээр “Алтан цом 2026” тэмцээний өрсөлдөөн дараагийн шатанд шилжиж, багуудын байрлал тодрох шатандаа орж байна.