Месси хөлбөмбөгийн түүхэн дэх Пелегийн ховор амжилтыг эвдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Месси

“Интер Майами” багийн довтлогч Лионель Месси МЛС-ийн хүрээнд “Нью-Йорк Сити” багийн эсрэг хийсэн тоглолтод (3:2) торгуулийн цохилтоос гоол орууллаа.

Medee.news-ийн мэдээлснээр, энэ нь Аргентин тоглогчийн хувьд стандарт цохилтоос оруулсан 71 дэх гоол болж байна. Ингэснээр тэрээр алдарт Пелегийн (70) амжилтыг давж, торгуулийн цохилтоос хамгийн олон гоол оруулсан тоглогчдын жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ.

Энэхүү үзүүлэлтээр Бразилын Жуниньо Пернамбукано 77 гоолтойгоор жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.

МЛС-ийн таван тоглолтын дараах байдлаар “Интер Майами” баг 10 оноотойгоор Дорнод бүсийн гуравдугаар байрт бичигдэж байгаа бол “Нью-Йорк Сити” мөн адил 10 оноотойгоор бүсийнхээ хоёрдугаар байрт жагсаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй