BTS хамтлагийн Гванхуамүн дахь тоглолт Netflix-ийг байлдан дагуулж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
BTS

Дэлхийн хөгжмийн ертөнцийн супер од BTS хамтлагийн Гванхуамүн талбайд хийсэн тоглолт зөвхөн амьд үзүүлбэрээр зогсохгүй, онлайн стриминг зах зээлд шинэ түүх бичлээ. Уг тоглолтын шууд дамжуулалт Netflix платформ дээр нийт 77 улсад үзүүлэлтээрээ тэргүүлж, дэлхий дахиныг хамарсан томоохон үйл явдал болов. Тэр дундаа өрсөлдөөн хамгийн ихтэй АНУ болон Их Британийн зах зээлд №1-т бичигдэж чадсан нь тэдний нөлөөллийг дахин баталлаа.

Тоглолтын цар хүрээний талаарх зарим тоон үзүүлэлт:

  1. Тоглолтыг талбай дээр хэдэн арван мянган үзэгч биеэр үзэж сонирхсон;
  2. Netflix платформоор дамжуулан дэлхий даяар 3 сая гаруй хүн шууд хүлээн авч үзсэн;
  3. Өмнө нь АНУ-д зөвхөн “Squid Game”, “All of Us Are Dead” зэрэг цувралууд л ийм амжилтад хүрч байжээ.

Цахим орчинд фэнүүд болон хэрэглэгчид энэхүү амжилтыг өндрөөр үнэлж байна. Хэдийгээр Гванхуамүн дахь төрийн хяналт болон HYBE агентлагтай холбоотой шүүмжлэлүүд гарч байсан ч BTS-ийн дэлхийн тавцан дахь ноёрхол маргаангүй гэдгийг олон нийт онцолжээ. Сүлжээ ашиглагчдын зүгээс “BTS бол BTS”, “Эх орноо сурталчилж буй нь бахархмаар” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж, Netflix-ийн оновчтой хөрөнгө оруулалтыг сайшааж байна. (Эх сурвалж: All Kpop)

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй