Наадмын морьдын сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Наадмаар уралдах хурдан морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал 2026 оны гуравдугаар сарын 24-нд болж, наадмын бэлтгэл ажилтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлаар 2026 оны төсвийг батлах, салбар хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэх зэрэг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Мөн үндэсний хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэж, тодорхой өөрчлөлтүүдийг дэмжжээ. Тодруулбал, Монгол Улсын стандартын дагуу сэрвээний өндрийн шалгуурт дараах өөрчлөлт орсон байна:

  • Шүдлэн морины дээд өндөр 132 см байсныг 133 см болгон нэмэгдүүлэв
  • Даага морины дээд өндөр 127 см байсныг 128 см болгон нэмэгдүүлэв

Эдгээр өөрчлөлтийг салбар хорооны саналын дагуу оруулж, хуралд оролцогчдын 76.5 хувь нь дэмжсэн байна. Үүнээс гадна жороо морины уралдааны дүрэм болон баяр наадмын тасалбар борлуулах түр журмын төслийг танилцуулжээ.

Хурлын төгсгөлд тасалбар борлуулах журмыг дараагийн хурлаар батлуулах, олон улсын морины уралдааны замыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах ажлыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Мөн шаардлагатай зардлыг зохицуулах асуудлыг НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэгт даалгасан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй