Түргэн хоолны салбарт тэргүүлэгч McDonald’s сүлжээ Netflix-ийн “K-Pop Demon Hunters” киноны баг хамт олонтой ерөнхий хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Энэхүү түншлэлийн хүрээнд тус киноны дүрүүд болох Saja Boys болон HUNTR/X хамтлагуудаас сэдэвлэсэн тусгай менюг хэрэглэгчдэдээ танилцуулж байна. Киноны үйл явдал болон дүрүүдийн онцлогийг хоолны амттай хослуулсан нь хэрэглэгчдийн сонирхлыг ихээр татаж байгаа юм.
Тэдгээрээс Saja Boys өглөөний хоол нь Spicy Saja маффин, hash brown болон жижиг хэмжээтэй ундаанаас бүрдэж байгаа бөгөөд энэ нь тус хамтлагийн эрч хүчтэй, гал мэт дүр төрхийг илэрхийлэх зорилготой аж. Харин HUNTR/X хоолны багц нь Солонгос үндэсний амт, шинэлэг өнгө төрхийг хослуулсан дараах бүтээгдэхүүнүүдийг багтаажээ:
- 10 ширхэг тахианы наггет, шарсан төмс болон ундаа;
- Солонгос амт бүхий Ramyeon McShaker Fries;
- Тусгайлан гаргасан Hunter болон Demon соусууд.

Үүнээс гадна амттан сонирхогчдод зориулан Derpy McFlurry нэртэй цоо шинэ бүтээгдэхүүнийг танилцуулсан юм. Энэхүү ванильтай зайрмаг дээр нэрс, popping pearls болон зэрлэг жимсний шүүс нэмсэн нь хэрэглэгчдэд өвөрмөц, шинэлэг амтыг мэдрүүлэхээр болжээ. McDonald’s-ийн зүгээс энэхүү хамтын ажиллагаа нь кино сонирхогчид болон K-Pop фэнүүдэд зориулсан онцгой бэлэг болно гэдгийг онцолж байна.