Мелани Трамп Цагаан ордонд Figure Three хүн дүрст роботтой хамт хүрэлцэн ирлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мелания

АНУ-ын тэргүүн хатагтай Мелани Трамп Цагаан ордонд болсон «Ирээдүйг хамтдаа цогцлооё» дэлхийн эвслийн дээд хэмжээний уулзалтад хүн дүрст роботын хамт оролцлоо.

The Independent хэвлэлийн мэдээлснээр, Мелани Трамп улаан хивсний ёслолоор Figure Three нэртэй роботтой хамт алхсан байна. Робот танхим руу хандан “Тэргүүн хатагтай Мелани Трамп танд намайг Цагаан ордонд урьсанд талархлаа илэрхийлье” хэмээн хэлжээ.

Өнгөрсөн жил Мелани Трамп оюутан залуус болон багш нарыг хиймэл оюун ухааныг ашиглан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд уриалах зорилгоор AI-ийн үндэсний уралдааныг санаачлан эхлүүлсэн юм.

“Америк гүрэн нэгэнтээ дэлхийн нисэх хүчний салбарыг түүчээлж байсан шиг бид дахин манлайлахад бэлэн байна. Энэ удаад хиймэл оюун ухааны эринд” хэмээн тэрээр тухайн үед мэдэгдэж байв.

Энэхүү уралдаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Америкийн залуучуудын дунд хиймэл оюун ухааны боловсролыг хөгжүүлэх зорилготой гаргасан зарлигийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй