ХӨСҮТ-ийн хүүхдийн тасаг шинэчлэгдэж, ашиглалтад орлоо

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Хүүхдийн Сан

Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын “Хүүхдийн Сан”-гийн хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн тасгийг бүрэн шинэчилж, олон нийтэд танилцууллаа. Энэхүү шинэчлэл нь халдварт өвчний нөхцөл байдал, ялангуяа улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж буйтай уялдан хэрэгжсэн байна.

Нийт 320 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 23 ор бүхий тасгийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулж, тавилга, цагаан хэрэгслээр бүрэн хангажээ. UNICEF-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн уг ажлын хүрээнд хүүхдийн эмчилгээ, үйлчилгээний орчин сайжирч, халдварын хяналт, сэргийлэлтэд чухал ахиц гарсан байна.

Шинэчлэгдсэн тасаг нь:

  • Улаанбурхан, томуу болон бусад халдварт өвчний тусламжийг сайжруулах
  • Халдварын хяналт, сэргийлэлтийг бэхжүүлэх
  • Хүүхэд, асран хамгаалагчдад аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх

Арга хэмжээнд НҮБ-ын “Хүүхдийн Сан”-гийн суурин төлөөлөгч Биате Дастел, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал С.Энхболд нар оролцож, шинэ орчны үйл ажиллагаатай танилцсан байна. Уг шинэчлэл нь хүүхдийн халдварт өвчний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Билкеджей 3 сар 26, 2026 - 16:23

Хүүхдүүдэд зориулсан орчин сайжирч байгаа нь сайхан мэдээ байна

Reply
Сартактай 3 сар 26, 2026 - 16:27

Эмнэлгүүдээ ингэж шинэчилж байвал их хэрэгтэй шүү

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй